Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 8:5 - Ариун Библи 2013

5 Самари аа, тугал чинь хүлээн зөвшөөрөгдөхгүй, “Уур минь тэдний эсрэг шатна” хэмээв. Тэд хэдий хүртэл Зэмгүй цэвэр болох чадваргүй байх вэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Самари аа, Тэр та нарын тугалыг хүлээн зөвшөөрөхгүй, “Миний уур тэдний эсрэг шатна” хэмээсэн. Тэд хэдий хүртэл ариусах чадваргүй байх вэ?

Onani mutuwo Koperani




Хосеа 8:5
17 Mawu Ofanana  

Та нар үй олуулаа бөгөөд өөрсдөд чинь бурхад болгон Иеробоамын бүтээсэн алтан тугалуудаа авчирсан тул одоо Давидын хөвгүүдийн гарт байдаг ЭЗЭНий хаанчлалыг тэсвэрлэнэ хэмээн бодож байна.


Мөн зарцаа санаатай нүглээс хамгаалаач. Тэдэнд намайг бүү захируулаач. Тэгвэл би гэмгүй болж, Их гэмт үйлдлээс ангижирна.


“Гэнэнчүүд ээ та нар хэдий болтол Гэнэдэл мунхаглалаа хайрлах вэ? Хэр удаан, басамжлагсад басамжлалаа бахдаж, Мунхагууд мэдлэгийг үзэн ядах вэ?


Цуглаад ирцгээ. Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо. Модон шүтээнүүдээ дээдлэн Аварч чадахгүй бурханд залбирдаг тэдэнд мэдлэг алга.


Садарлал болон хүсэл тачаалыг чинь, Тал хээр дэх толгодын дээр буй биеэ үнэлэх булай явдлыг чинь, Би жигшүүрт зүйлсийг чинь харсан билээ. Золгүй еэ! Иерусалим аа! Чи хэр удаан цэвэр бус байсаар байх вэ?”


Иерусалим аа, аврагдахын тулд булай муугаас зүрхээ угаа. Хэдий болтол чи ёс бусыг бодох юм бэ?


Итгэл найдвар болсон Бетелээсээ Израилийн гэр ичсэн шиг Моаб нь Хемошоос ичих болно.


Самарийн оршин суугчид Бет-Авены тугалаас айна. Тэндхийн ард түмэн тэр шүтээнээс болж гашуудан, Шүтээний тахилч нар түүний төлөө бас тэднээс салж одсон алдрынх нь төлөө уйлалдах болно.


Бас Израилийн ёс бус нь болсон Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно. Тахилын ширээнүүд дээр нь сундуу, халгай ургана. Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмрөөч” гээд, Толгодод “Бидэн дээр унаач” хэмээн хэлэх болно.


Одоо ч тэд улам бүр нүгэл үйлдэж, Мөнгөөр цутгамал хөргүүдийг өөрсдөдөө хийдэг. Чадварлаг урласан шүтээнүүд Дархчуудын гар урлал боловч Тэд тэдэнд “Тахил өргөж буй хүн тугалуудыг үнсэг” гэцгээдэг.


Учир нь энэ Израилиас гарсан! Дархан үүнийг хийсэн болохоор Энэ нь Бурхан биш. Үнэхээр Самарийн тугал бутран эвдэрнэ.


«Дан аа, чиний бурхан амьд!» мөн «Беершебагийн зам амьд!» хэмээн Самарийн ялаар тангараглагчид Унаад дахин өндийхгүй.”


Хамаг шүтээн нь хага цохигдож, Хөлс бүхэн нь галаар шатаагдана. Хөрөг бүхнийг нь Би устгана. Янхны хөлсөөр цуглуулсан тул Янхны хөлс л болж тэд хувирна.


Ийнхүү тэд тэр өдрүүдэд тугал хийж, тэрхүү шүтээндээ тахил өргөн, өөрсдийн гараар хийсэн ажилдаа баясацгааж байсан.


Миний хилэнгийн гал дүрэлзэн Үхэгсдийн орны гүнд хүртэл шатааж, Газрыг ургацтай нь залгиж, уулсын суурьд ч гал тавина.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa