3 Израиль сайнаас татгалзсан. Дайсан тэднийг хөөх болно.
3 Израиль нь сайнаас татгалзсан. Дайсан тэднийг хөөх болно.
Амнаас нь гарах үгс цөвт муу бөгөөд хуурамч Тэр ухаалаг хандах, сайныг үйлдэхээ зогсоосон.
Уурандаа тэднийг мөшгөөч Устгаач тэднийг ЭЗЭНий тэнгэр дороос!
Мөшгөгчид маань тэнгэрийн бүргэдээс хурдан агаад Уулсын дээгүүр биднийг хөөв. Цөлд отон хүлээв.
“Бурхан минь, Таныг бид мэднэ, бид Израиль” гэж Тэд Над уруу хашхирч байна.
Тэд Надаас бус өөрсдөөсөө хаадыг залжээ. Тэд Надаас бус өөрсдөөсөө ноёдыг томилжээ Би үүнийг мэдсэнгүй. Мөнгө, алтаараа өөрсдөдөө Шүтээнүүдийг бүтээсэн ч тэд сөнөнө.
Та нараас үлдэгсдийн хувьд, Би дайснуудынх нь нутагт тэдний зүрхэнд доройтлыг авчрах болно. Навчны сэрчигнээ тэднийг элдэн хөөх бөгөөд хэн ч мөрдөөгүй байхад тэд илднээс зугтах мэтээр зугтаж унах болно.
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Едомын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэр өрөвдөх сэтгэлээ гээж, Ах дүүгээ илдтэй мөрдсөн. Уураа үргэлж хадгалсаар Хилэнгээ тэр үүрд байлгасан.
ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи өөдөөс нь нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.
Тэд эхний амлалтаа зөрчсөн тул шийтгэл хүлээнэ.