Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 8:10 - Ариун Библи 2013

10 Хэдийгээр тэд үндэстнүүдэд худалдагдсан ч Эдүгээ Би тэднийг цуглуулна. Хаад ноёдын дарлалаас болж Тэд тарчилж эхлэх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Хэдийгээр тэд үндэстнүүдийн дунд биеэ худалдсан боловч, одоо Би тэднийг цуглуулах болно. Ноёдын хааны дарлалаас болж тэд багасаж эхлэх болно.

Onani mutuwo Koperani




Хосеа 8:10
21 Mawu Ofanana  

Учир нь Израилийн маш гашуун зовлон зүдүүрийг ЭЗЭН харжээ. Боол ч, чөлөөт хүн ч, Израильд туслах нэг ч хүн тэнд байхгүй байсан юм.


Ассирийн хаан Шалманесер түүний эсрэг ирсэнд Хошеа түүний боол болж, түүнд алба гувчуур өгөх болов.


Гэтэл Хошеа Египетийн хаан Соод элч илгээн Ассирийн хаанд жил жилдээ бэлэг өргөхөө больсонд түүний урвалт хуйвалдааныг Ассирийн хаан мэджээ. Тиймээс Ассирийн хаан Хошеаг шорон гэрт харгалзуулан хорьжээ.


Иймээс Ассирийн хаан Пулын сүнс, Ассирын хаан Тилгат-пилнесерийн сүнсийг Израилийн Бурхан хөдөлгөсөнд тэд Реубен, Гад, Манассегийн хагас овгийг олзлон Хала, Хабор, Хара, Гозан гол уруу аваачжээ. Тэд одоо ч тэндээ байгаа.


Учир нь тэр ингэж хэлж байна. “Жанжингууд минь бүгдээрээ хаад бус уу?


Тэд амыг минь асуулгүйгээр Фараоны хамгаалалтад хоргодохоор Египетийн сүүдэрт орогнох газар хайн Египет уруу явсан.


Тэгээд Рабшаке босож зогсоод иудей хэлээр, чанга дуугаар хашхиран —Агуу хаан болох Ассирийн хааны үгсийг сонсогтун!


эш үзүүлэгч Иеремиад —Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө Бурхан ЭЗЭНдээ залбираач. Таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүнээс цөөхүүлээ үлдлээ.


Эрчүүд бүх янхан эмд бэлэг өгдөг атал чи янхандлын төлөө өөртөө зүг бүрээс ирүүлэхээр бүх хайртдаа чи бэлэг өгч, тэднийг хахуульддаг.


харагтун, Би одоо чиний таашаал авсан бүх амрагийг чинь, бүр чиний хайрлаж байсан, чиний үзэн ядаж байсан бүгдийг цуглуулна. Тиймээс Би тэднийг чиний эсрэг зүг бүрээс цуглуулж, тэдэнд нүцгэн биеийг чинь бүхэлд нь харуулахын тулд нүцгэнийг чинь тэдэнд дэлгэх болно.


Мөнгө, хүрэл, төмөр, хар тугалга, тугалгыг галаар хөөрөгдөн хайлуулахаар зууханд цуглуулдаг шиг Би уур, хилэнгээрээ та нарыг цуглуулж, тэнд хайлуулна.


Охола нь Минийх байхдаа садарлаж, өөрийн амрагууд хөрш ассиричуудтай янаглав.


Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. Харагтун, Би умардаас хаадын хаан Вавилоны хаан Небухаднезарыг морь, тэрэгт цэрэг, морин цэрэг, агуу их цэрэгтэй нь хамт Тирт авчрах болно.


Аяа хаантан, та бол хаадын хаан. Тэнгэрийн Бурхан танд хаанчлал, эрх мэдэл, хүч чадал ба алдрыг өгсөн билээ.


Хүссэн үедээ Би тэднийг гэсгээнэ. Тэд давхар гэмийнхээ төлөө хүлэгдэх үед Ард түмнүүд ч тэдний эсрэг цугларах болно.


ЭЗЭН бас Иудатай заргалдаж, Иаковыг замуудынх нь дагуу шийтгэнэ. Тэр үйлдлүүдийнх нь дагуу Түүнд эргүүлэн төлөх болно.


гэж түг түмдийн ЭЗЭН ийн айлдав. “Тун удахгүй Би дахин нэг удаа тэнгэр ба газар, далай ба хуурай газрыг сэгсэрнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa