Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 7:7 - Ариун Библи 2013

7 Тэд бүгд зуух мэт халуун бөгөөд Шүүгчдээ түймэрддэг. Бүх хаад нь унасан, Тэдний хэн нь ч Намайг эс дуудна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Тэд бүгд зуух мэт халуун бөгөөд өөрсдийн захирагчдыг түймэрддэг. Тэдний бүх хаад нь унасан бөгөөд тэдгээрийн хэн нь ч Намайг дууддаггүй.

Onani mutuwo Koperani




Хосеа 7:7
27 Mawu Ofanana  

Иудагийн хаан Асагийн гуравдугаар онд Бааша, Надабыг алж оронд нь хаан боллоо.


Хот эзлэгдсэнийг мэдмэгц Зимри, хааны өргөөнд орж, хааны өргөөг галдан шатааж, өөрөө ч үхэв.


Гэвч Омрийг дагасан ард түмэн Гинатын хүү Тибнийг дагасан хүмүүсээс илүү хүчирхэг болж, Тибни хороогдон Омри хаан болов.


Иехү —Тэднийг амьдаар нь баригтун гэж тушаахад тэднийг амьдаар нь барьж, дөчин хоёр хүнийг Бет-екедийн нүхэнд хороов. Тэднээс хэнийг ч үлдээсэнгүй.


Тэдэнд захидал ирэхэд тэд хааны хөвгүүд болох далан хүнийг барьж алаад, тэдний толгойнуудыг сагснуудад хийн, Иезреелд буй Иехү уруу илгээв.


Тэгтэл Иабешийн хүү Шаллум түүний эсрэг хуйвалдаж, ард түмний өмнө түүнийг цохин алж, түүний сууринд хаанчлав.


Тэгтэл Гадигийн хүү Менахем Тирзагаас хөдлөн Самарид ирж, Иабешийн хүү Шаллумыг Самарид цохин алж, түүний оронд хаан болов.


Тэгтэл түүний түшмэл Ремалиагийн хүү Пека түүний эсрэг хуйвалдаж, Аргоб, Арие нар болон гилеадчуудаас тавин эрийн хамт түүнийг Самарид, хааны өргөөний шилтгээнд цохив. Тэрээр түүнийг алж оронд нь хаан болов.


Тэгтэл Елагийн хүү Хошеа, Ремалиагийн хүү Пекагийн эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг цохиж алаад, Уззиагийн хүү Иотамын хорьдугаар онд түүний сууринд хаан болов.


Иехү бүх хүчээрээ нумаа татаж, Иорамыг гарынх нь хоорондуур харвав. Сум түүний зүрхийг нэвтлэн гарч, тэрээр тэргэн дотроо суун тусав.


Тэрээр —Түүнийг доош хаягтун гэв. Ингээд тэд түүнийг доош чулуудсан бөгөөд түүний цус ханан дээгүүр, морьдод хүртэл цацагдав. Тэд түүнийг хөл дороо дэвсэлсэн юм.


Сүсэг бишрэлгүйчүүд Түүний эсрэг уур уцаар хураадаг. Тэрээр тэднийг хүлэх үед Тэд тусламж эрэн хашхирдаггүй.


Талх иддэг шиг хүмүүсийг минь иддэг агаад ЭЗЭНийг дууддаггүй, ёс бусыг үйлдэгч бүхэнд мэдлэг байна уу?


Харин Иаков аа, чи Намайг дуудсангүй. Израиль аа, чи Миний төлөө зүдрээгүй.


Өөрийг нь итгэн хүлээгчийн төлөө үйлддэг Танаас өөр Бурханыг Өнө эртнээс нааш хэн ч сонсоогүй, Нэг ч чих дуулаагүй, нүд үзээгүй.


Бид бүгд бузар, Хамаг зөвт байдлууд маань бохир хувцас мэт. Бид бүгдээрээ навч мэт хатан хорчийж, Хилэнц маань биднийг салхи мэт хийсгэнэ.


Таны нэрийг дуудан Танаас зуурахаар босож өндийх хэн ч алга. Учир нь хилэнцээс минь болж Та биднээс нүүрээ нууж, биднийг залгив.


Учир нь хүмүүс өөрсдийг нь цохисон Түүн уруу буцаж эргэдэггүй, Түг түмдийн ЭЗЭНийг эрж хайдаггүй.


Би үүнийг устгахгүйн тулд энэ нутгийн төлөө Миний өмнө цоорхойд зогсож, хэрмийг барих хүнийг дундаас нь хайсан боловч ганцыг ч олсонгүй.


Мосегийн хуульд бичигдсэн ёсоор энэ бүх гамшиг бидэн дээр буусан билээ. Гэсэн ч хилэнцээсээ эргэж, үнэнийг тань ойлгож авахын тулд ЭЗЭН Бурханыхаа нүүрийг бид хүсэмжлэн хайгаагүй.


Бүх хотод чинь чамайг аврах Чиний хаан хаана байна вэ? “Надад хаан болоод ноёдыг өгөөч” гэж чиний хэлж байсан Тэр шүүгчид чинь одоо хаана байна вэ?


Тэд буруугаа мэдээд, Миний нүүрийг эрэлхийлэх хүртэл нь Би явна, байдаг газартаа буцна. Зовлон шаналал дундаа тэд Намайг хичээнгүйлэн хайх болно.


Израилийн эсрэг бардамнал нь гэрчлэвч ЭЗЭН Бурхандаа тэд эс эргэв. Энэ бүгдийн улмаас ч Түүнийг эс эрэв.


Тэд зүрхнээсээ Над уруу хашхирсангүй, Харин орондоо орилно. Буудай, шинэ дарсны төлөө цугларцгааж, Надаас тэд эргэн холддог.


Тэд Надаас бус өөрсдөөсөө хаадыг залжээ. Тэд Надаас бус өөрсдөөсөө ноёдыг томилжээ Би үүнийг мэдсэнгүй. Мөнгө, алтаараа өөрсдөдөө Шүтээнүүдийг бүтээсэн ч тэд сөнөнө.


Хөөрхий еэ, ёс бусыг үйлдэхээр Ёрын мууг орондоо төлөвлөгчид өө! Гарын мэдэлд нь байх тул Өглөөний гэрэлд үүнийгээ үйлдэцгээнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa