3 Цөвт байдлаараа тэд хааныг Заль мэхээрээ тэд ноёдыг баярлуулна.
3 Хилэнцэт байдлаараа тэд хааныг баярлуулж, заль мэхээрээ тэд ноёдыг цэнгүүлнэ.
Микаиаг дуудахаар явсан элч түүнд —Харагтун, эш үзүүлэгчдийн үгс бүгд нэгэн дуугаар хааны талд байна. Үгээ тэдний нэгнийх нь үг шиг болгож, сайныг яригтун гэв.
Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуугаад эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс —Би Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу эсвэл түдгэлзэх үү? гэж асуусанд тэд —Явагтун! Учир нь Эзэн тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.
Тэгвэл танд “Вавилоны хаан чиний эсрэг мөн энэ нутгийн эсрэг ирэхгүй” гэж эш үзүүлсэн эш үзүүлэгчид чинь хаана байна?
Эш үзүүлэгчид нь худал эш үзүүлж, Тахилч нар үүнийг нь даган удирдах төдийгүй Ард түмэн минь үүнд нь маш дуртайг яана! Энэ нь төгсгөлд хүргэхэд та нар яах улс вэ?
Би энэ ард түмнээ орхихсон, тэднээс явахсан. Цөлд аянчдын хонох газар надад байсан ч болоосой! Эд бүгд завхайрагчид агаад Итгэл эвдэгч хүмүүсийн тусгай чуулаан юм.
Та нар гэм буруугийн газрыг хагалж Шударга бусыг хурааж авсан. Та нар худлын жимсийг идсэн. Учир нь чи өөрийн зам, Тоо томшгүй дайчдадаа итгэсэн тул
Ефраим Намайг хуурмагаар, Израилийн гэр заль мэхээр хүрээлүүлж байна. Харин Иуда Бурхантай алхсаар Ариун Нэгэнд дуулгавартай байна.
Энд хараал, заль мэх, аллага, Хулгай, садар самуун тархаж, Цус урсгалт нь цус урсгалтыг дагана.
Ефраим дарлагдан, шүүлтэд бяцлагдсан. Учир нь тэр хоосныг шийдэмгий дагажээ.
Манай хааны өдөрт Ноёд нь дарсанд цохиулан өвчтэй болцгоов. Тэр тохуурхагчидтай хамт гараа сунгамуй.
Та нар Омрийн тогтоолууд ба Ахабын гэрийн бүх үйлсийг сахиж, Тэдний зөвлөгөөгөөр алхдаг тул Би та нарыг сүйрүүлж, Оршин суугчдыг чинь элэг доог болгоно. Миний ард түмний зэмлэлийг Та нар үүрэх болно.”
Ёр мууд хоёр гар нь бэлэн агаад чадмаг Хахууль нь жононгийн шаардлага, шүүгчийн шийдвэр. Сэтгэлийн хомхойрол нь эрхтэн дархтны шийдвэр Үүгээрээ бүгд сүлжилдэн хэлхэлджээ.
Ийм зүйлсийг үйлдэгч нь үхвэл зохино гэсэн Бурханы зарлигийг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдээд зогсохгүй, бусдыг үйлдэхэд нь ч сайшаадаг байна.
Тэд бол ертөнцийнх. Тиймээс тэд ертөнцийнхийг ярьдаг, ертөнц тэднийг сонсдог.