Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 6:9 - Ариун Библи 2013

9 Дээрэмчид хүнийг отон хүлээдэг шиг Тахилч нар бүлэглэцгээдэг. Тэд Шехем уруу явах замд хүн алдаг. Үнэхээр тэд аймшигт булай хэрэг үйлддэг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Хүн отдог дээрэмчид шиг, тахилч нарын бүлэглэл Шехем уруу явах замд хүн алдаг. Үнэхээр тэд гэмт хэргийг үйлджээ.

Onani mutuwo Koperani




Хосеа 6:9
23 Mawu Ofanana  

Абрам тэр нутгийг туулан, Шехемд байгаа Морегийн царс модонд хүрэв. Тэр үед канаанчууд тэр газар нутагт байжээ.


Иеробоам Ефраимын уулархаг нутагт Шехемийг босгон барьж тэндээ амьдарсан билээ. Тэндээс тэрээр нүүн Пенуелийг босгон барив.


Дараа нь бид Ахава голоос Иерусалим уруу явахаар нэгдүгээр сарын арван хоёронд гарлаа. Манай Бурханы мутар бидний дээр байсан бөгөөд Тэр биднийг замын дагуух отолтууд болон дайсны гараас гэтэлгэв.


Тэгээд ЭЗЭН надад “Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчдын дунд хуйвалдаан илэрлээ.


Тэнд олзоо зулгааж буй архирагч арслан адил түүний голд түүний ноёдын хуйвалдаан байна. Тэд амиудыг залгисан. Тэд эрдэнэс, үнэт зүйлсийг авчихсан. Тэд түүний голд бэлэвсэн эхнэрүүдийг олноор бий болгов.


Түүний дотор ноёд нь цус урсган шударга бус ашиг олохын тулд амиудыг устгаснаараа олзоо зулгааж буй чононууд адил юм.


Дунд чинь цусанд улайрсан алуурчид байж, дунд чинь тэд уулын өндөрлөгт идэцгээв. Дунд чинь булай завхайрлыг тэд үйлдэв.


Тийнхүү тэдний бузар тачаал болох Египетийн нутгаас авчирсан завхайрлыг чинь чамаас таслахын тулд Би ийн үйлдэнэ. Ингэснээр чи тэдэн уруу нүдээ өргөхгүй, Египетийг дахин санахгүй.”


Тэгээд Би амрагуудынх нь нүдэн дээр Ичгүүрт явдлыг нь ил гаргахад Хэн ч түүнийг мутраас минь аврахгүй.


Энд хараал, заль мэх, аллага, Хулгай, садар самуун тархаж, Цус урсгалт нь цус урсгалтыг дагана.


Тахилч нар аа, үүнийг сонс! Израилийн гэр ээ, анхаарагтун! Хааны гэр ээ, чих тавигтун! Учир нь та нар шийтгэгдэнэ. Та нар Мизпа дахь урхи, Таборын дээр дэлгэгдсэн тор болж,


Шитимд гүн нүх ухсан ч Би тэднийг бүгдийг нь шийтгэх болно.


Би Израилийг эмчлэх үед Ефраимын хилэнц, Самарийн муухай үйлдлүүд илчлэгдэнэ. Учир нь тэд хуурмагийг үйлджээ. Хулгайч дотогшоо орж, Дээрэмчид гадаа тоноцгооно.


Сонсогтун үүнийг, шүүлтийг жигшиж, Чигч шулуун болгоныг мушгидаг Иаковын гэрийн тэргүүлэгчид ба Израилийн гэрийн захирагчид аа!


Бишрэлтэн нь энэ газраас устжээ. Чигч шударга нь хүмүүсийн дундаас үгүй болжээ. Цус урсгах гэж бүгэн хүлээнэ, эд бүгд. Бие биенээ тороор агнана, тэд.


Тэр хотын жононгууд нь архирагч арслангууд, Шүүгчид нь үдшийн чононууд юм. Тэд өглөө юу ч үлдээдэггүй.


Алгасал ба Исгээгүй талхны баяр хоёр хоногийн дараа болох байлаа. Ахлах тахилч нар болоод хуулийн багш нар Есүсийг залилан барьж, алахыг оролдож байв.


Тэгтэл ахлах тахилч нар болон фарисайчууд Зөвлөлд цуглаж —Юу хийх вэ? Энэ хүн олон тэмдэг үйлдэж байна.


Тэд үүнийг сонсоод, Бурханд нэгэн санаагаар өндөр дуугаар өгүүлрүүн —Өө, Эзэнтэн! Тэнгэр, газар, тэнгис болон түүн доторх бүхнийг бүтээсэн нь Та билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa