8 Гилеад бол цуст мөр, ёс бусыг үйлдэгчдийн хот юм.
8 Гилеад бол цуст мөрийг үлдээж байдаг бурууг үйлдэгчдийн хот юм.
Тэднийг Гибеон дахь нэгэн бул чулууны дэргэд байхад Амаса тэдэнтэй уулзахаар ирлээ. Иоаб цэргийн хувцсаа өмссөн байсан бөгөөд хуйтай илдээ ташаандаа зүүсэн байв. Тэгээд түүнийг урагшаа алхахад илд нь сугарав.
Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар түүнийг хаалга уруу зайдуу аваачиж, өөрийн дүү Асахелын цусны төлөө хэвлий уруу нь дүрж алав.
Зеруиагийн хүү Иоабын надад болон Израилийн цэргийн хоёр жанжин болох Нерийн хүү Абнер, Иетерийн хүү Амаса нарт юу үйлдсэнийг чи мэдэж байгаа. Тэрээр тэднийг алж, амар тайван үед дайны цус урсгаж, дайны цусыг бэлхүүсэн дэх бүс болон хөлдөө угласан шаахайдаа нялсан юм.
Тэрээр тосгодын нуувчуудад суудаг. Далдхан газруудад тэрээр гэмгүй хүнийг алдаг. Нүд нь, ядуу хүнийг нууцхан хайж байдаг.
Ёс бусыг үйлдэгч хүмүүсийн хамт Гэмт буруу үйлсийг үйлдэхээр Аливаа ёрын зүйлсэд Зүрхийг минь бүү эргүүлээч! Тэдний амттануудаас надад бүү идүүлээч!
Ёс бусыг үйлдэгчдээс Намайг чөлөөлөөч Цус урсгадаг хүмүүсээс Намайг авраач.
Торнууд нь хувцас болохгүй агаад Тэдний хийсэн бүтээл Биеийг нь хучиж чадахгүй. Тэдний үйлс нь ёс бус бөгөөд Алганд нь хүчирхийллийн үйлс бий.
Харин би нядлуулахаар хөтлөгдөн явж буй номхон хурга мэт байв. “Нэрийг нь дахин дурсуулахгүйн тулд Модыг үр жимстэй нь хамт устгаж, Амьдын газраас тасалъя” гэж тэд Миний эсрэг хуйвалдаан зохиосныг Би мэдээгүй байлаа.
Гилеадад ёс бус юм байна уу? Үнэхээр тэд хоосон юм. Гилгалд тэд бухнуудыг тахиж байна. Тийм ээ, тахилын ширээнүүд нь Тариан талбайн шангуудын хажуудах чулуун овоонууд шиг юм.
Одоо Иаков, Арамын нутаг уруу зугтаж, Израиль эхнэрийнхээ төлөө ажилласан. Эхнэрийнхээ төлөө хонин сүргийг манасан.
Энд хараал, заль мэх, аллага, Хулгай, садар самуун тархаж, Цус урсгалт нь цус урсгалтыг дагана.
Тахилч нар аа, үүнийг сонс! Израилийн гэр ээ, анхаарагтун! Хааны гэр ээ, чих тавигтун! Учир нь та нар шийтгэгдэнэ. Та нар Мизпа дахь урхи, Таборын дээр дэлгэгдсэн тор болж,
Бишрэлтэн нь энэ газраас устжээ. Чигч шударга нь хүмүүсийн дундаас үгүй болжээ. Цус урсгах гэж бүгэн хүлээнэ, эд бүгд. Бие биенээ тороор агнана, тэд.
Фестийг хайр хишгээ үзүүлж, Паулыг Иерусалимд ирүүлэхийг хүсжээ. (Тэд Паулыг замд нь хөнөөхөөр отоонд сууж байлаа.)
Гад овгоос тэд, алуурчдын хоргодох хот болох Гилеад дахь Рамотыг бэлчээртэй нь мөн Маханаимыг бэлчээртэй нь,