Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 6:4 - Ариун Библи 2013

4 Ефраим аа, Би чамайг яалтай билээ? Иуда аа, Би чамайг хэрхэх вэ? Хайр чинь өглөөний сарних манан, Эрт алга болох шүүдэр мэт ажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Ефраим аа, Би чамайг яах вэ? Иуда аа, Би чамайг яах вэ? Учир нь та нарын хайр энэрэл чинь өглөөний манантай адил ба эртлэн алга болдог шүүдэртэй адил юм.

Onani mutuwo Koperani




Хосеа 6:4
19 Mawu Ofanana  

Гэтэл энэ бүгдийг үл харгалзан итгэл эвдэгч эгч Иуда нь бүх зүрхээрээ Над уруу буцаж ирсэнгүй, харин хуурамчаар ирэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгэхэд Би Та нарыг хүүхдүүдийнхээ дунд байлган Үндэстнүүдийн хамгийн үзэсгэлэнтэй өв, Тааламжит нутгийг та нарт Би хэрхэн өгөх билээ! гэв. Би хэлэхдээ “Чи Надаас эргэж буцахгүй Намайг Эцэг минь гэж дуудна” гэв.


Хэдийгээр саяхан та нар эргэж, хүн нэгбүр хөршдөө эрх чөлөөг тунхаглан мэлмийд минь зөв зүйтэйг үйлдэж, нэрээр минь дуудагдсан өргөөнд Миний өмнө гэрээ байгуулсан боловч


Харин энэ ард түмэн зөрүүд, тэрслэгч зүрхтэй. Тэд хажуу тийш эргэж, холдов.


Яагаад Би чамайг уучлах ёстой билээ? Хүүхдүүд чинь Намайг орхиж, бурхад биш тэдгээрээр тангарагласан шүү дээ. Тэднийг Би цадтал хооллоход Харин тэд завхайрч, янхны гэрт бөөгнөрөв.


Эдгээрийг Би үл шийтгэх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?


Тиймээс түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. Үзэгтүн, Би тэднийг цэвэрлэж, шалгана. Ард түмний минь охины улмаас Би юу хийж чадах билээ?


Ефраим аа, Би чамайг Хэрхэн зөнд нь орхих вэ? Израиль аа, Би чамайг Хэрхэн дайсанд тушаах вэ? Би чамайг хэрхэн Адма шиг болгох вэ? Би чамайг хэрхэн Зебойим шиг болгох вэ? Зүрх минь Миний дотор бүрэн эргэж, Бүхий л энэрэл минь ноцжээ.


Тэгэхээр тэд өглөөний манан мэт, Эрт алга болдог шүүдэр адил, Үтрэмээс үлээгдэн хийсдэг будааны хальс шиг Яндангийн утаа мэт байх юм.


Би Израилийг эмчлэх үед Ефраимын хилэнц, Самарийн муухай үйлдлүүд илчлэгдэнэ. Учир нь тэд хуурмагийг үйлджээ. Хулгайч дотогшоо орж, Дээрэмчид гадаа тоноцгооно.


харин тэрээр үндэсгүй тул түр зуур байдаг аж. Үгээс болж зовлон эсвэл хавчлага тохиолдоход тэрээр шууд л бүдрэн унадаг.


Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсээр л байсан тул ЭЗЭН Израилийн эсрэг Моабын хаан Еглоныг хүчирхэг болгов. Учир нь израильчууд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa