11 Иуда! Ард түмнийхээ хувь заяаг Би сэргээх үед Чамд зориулагдсан ургац тэнд бий.
11 Мөн Иуда аа, Би Өөрийн ард түмний хувь заяаг сэргээх үед чамд зориулагдсан ургац тэнд бий.
Нөхдийнхөө төлөө залбирахад нь Иовын сайн сайхныг ЭЗЭН сэргээн өгч, Иовд урьд байсан бүхнийг ЭЗЭН хоёр дахин илүү болгов.
ЭЗЭН Сионы олзлогдогсдыг буцаан авчрах үед Бид зүүдэлж байгаа хүмүүс адил байв.
Аяа ЭЗЭН Та Өөрийн нутагт ивээлээ үзүүлсэн. Та Иаковын олзлогдогсдыг буцааж ирүүлсэн.
Миний зарц Иаков аа, бүү ай» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Израиль аа, бүү зүрх алд. Учир нь харагтун, Би чамайг алсаас, Үр удмыг чинь олзлогдсон нутгаас нь аварна. Иаков буцан ирж, чимээгүй болж Тайван байж, түүнийг хэн ч айлгаж цочоохгүй.
Учир нь түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Вавилоны охин нь дэвслүүлж байгаа үтрэмтэй адил. Жаахан азнаад түүний ургац хураах цаг ирнэ” хэмээв.
Ургац боловсорсон тул хадуурыг оруулагтун. Дарсны шахуурга дүүрэн байгаа тул ирээд гишгэгтүн. Тэдний муу муухай нь асар их учраас Торхнууд сагаж байна.
Гэвч тэд ЭЗЭНий бодлыг мэддэггүй бөгөөд Түүний зорилгыг ойлгодоггүй. Учир нь Тэр тэднийг үтрэмд юүжилсэн тариа мэт цуглуулав.
Эрэг нь Иудагийн гэрийн үлдэгсдэд зориулагдана. Тэд тэнд бэлчих болно. Үдэш тэд Ашкелоны гэрүүдэд хэвтэнэ. Учир нь тэдний Бурхан ЭЗЭН тэднийг халамжилж, Тэдний амжилтыг сэргээнэ.
Өөр нэгэн тэнгэрэлч сүмээс гарч ирэн, үүлэн дээр Залрагчид хандан —Хадуураа илгээ. Дэлхийн тариа боловсорч, ургац хураах цаг болсон тул хадаж ав гэж чанга дуугаар хашхирч байна.