Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 5:6 - Ариун Библи 2013

6 Тэд ЭЗЭНийг хайхаар Хонин сүрэг, үхэр сүрэгтэйгээ явах боловч олохгүй. Тэр тэднээс нэгэнт холджээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Тэд ЭЗЭНийг хайхаар өөрсдийн хонин сүрэг, үхэр сүргийн хамт явах боловч олохгүй. Тэр тэднээс нэгэнт холдчихсон.

Onani mutuwo Koperani




Хосеа 5:6
23 Mawu Ofanana  

Мосе —Бид ЭЗЭНд баяр тэмдэглэх ёстой учраас багачууд ба хөгшидтэйгөө, хөвгүүд ба охидтойгоо мөн хонь, үхэр сүргээ авч явах болно гэж хэлэв.


Тэгээд тэд намайг дуудна, Би эс хариулна. Тэд намайг хичээнгүйлэн хайна, Би эс олдоно.


Буруутын өргөл ЭЗЭНд адлагдах. Чигч шударга хүмүүсийн залбирал Түүнд таалагдах.


Буруутын нядлах тахил нь жигшүүр. Булай санаалж авчирваас бүр ч дэндүү.


Хайртдаа би онгойлгоод өглөө Харин янаг минь эргээд явчихсан байлаа. Түүнийг ярихад нь амин гол минь түүн тийш тэмүүлж асан Түүнийгээ би хайлаа, гэвч олсонгүй Түүнийгээ би дуудлаа, хариу тэр хэлсэнгүй.


Үхэр алдаг нэгэн нь хүн алаачтай адил, Хургаар тахил өргөгч нь нохойн хүзүү мушгигчтай адил, Идээн өргөл өргөгч нь гахайн цус өргөж байгаа мэт, Үнэртнээр санамж өргөл хийгч нь шүтээнийг магтагчтай адил юм. Тэд замаа сонгодог бөгөөд сэтгэл нь ёс бусдаа баярладаг.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. — Үзэгтүн, тэдний зугтаж чадахааргүй гамшгийг Би тэдэн дээр авчирч байна. Тэднийг Над уруу хашхирсан ч, Би тэднийг сонсохгүй.


Тиймээс энэ хүмүүсийн төлөө бүү залбир, тэдний төлөө хашхирах гуйлт эсвэл залбирлыг ч бүү өргө. Тэд Намайг дуудахад гамшгаас нь болж Би тэднийг сонсохгүй.


Тэднийг мацаг барихад Би орилохыг нь сонсохгүй. Тэднийг шатаалт тахил болон идээн өргөлийг өргөхөд Би тэднийг хүлээн авахгүй. Харин Би илд, өлсгөлөн, тахлаар тэднийг төгсгөл болгоно” гэж айлдав.


«Энэ бол ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм» гэх хуурамч үгэнд бүү итгэ.


Үүл Таныг бүрхжээ, Залбирал минь эс нэвтэрнэм.


Тиймээс Би үнэхээр хилэн дотор үйлдэнэ. Мэлмий минь өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Тэд чихэнд минь чанга дуугаар хашхирсан ч Би тэднийг сонсохгүй гэв.


Тэгээд Тэр надад —Хүний хүү чи, тэдний юу үйлдэж буйг буюу Намайг ариун газраас минь хол байлгахаар Израилийн гэрийн энд үйлдэж буй асар их жигшүүрийг харж байна уу? Гэсэн ч чи үүнээс илүү их жигшүүрийг дахин харах болно гэв.


Миний өргөл тахилд Тэд махыг тахиж, түүнийгээ иддэг. Гэвч ЭЗЭН үүнийг нь эс таална. Одоо Тэр хилэнцийг нь санаж, Нүглийнх нь төлөө тэднийг шийтгэнэ. Тэд Египет уруу буцах болно.


Ард түмэн тэнгисээс тэнгис уруу, Умардаас дорно хүртэл гэлдрэх болно. Тэд ЭЗЭНий үгийг эрэн Цааш нааш явах боловч эс олно.


Тэгээд тэд ЭЗЭН өөд хашхирах боловч Тэр эс хариулна. Муу муухай зүйлийг тэд үйлдсэн тул Тэр цагт Тэрээр нүүрээ тэднээс нууна.


“Тахилын ширээн дээр минь дэмий хоосноор гал асаахгүйн тулд та нарын дундаас хэн нэгэн нь хаалгуудыг хаагаасай! Би та нарт таагүй байна. Та нарын гараас Би өргөлийг чинь хүлээн авахгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Харин Тэр эзгүй зэлүүд газар уруу дайжин явж залбирдаг байлаа.


Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, тэнд та нар очиж чадахгүй гэж айлдсанд


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa