Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 5:4 - Ариун Библи 2013

4 Үйлдэл нь тэднийг Бурханыхаа зүг эргэхийг эс зөвшөөрнө. Учир нь, садарлагч сүнс дотор чинь байна. Тэд ЭЗЭНийг мэддэггүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Тэдгээрийн үйлдэл нь тэднийг өөрсдийнхөө Бурхан уруу эргэн явахыг зөвшөөрөхгүй. Учир нь завхайрлын сүнс тэдний дотор байгаа. Тэд ЭЗЭНийг мэддэггүй.

Onani mutuwo Koperani




Хосеа 5:4
22 Mawu Ofanana  

Түүнчлэн эцэг өвгөд шигээ Зөрүүд, тэрслүү үеийнхэн буюу Зүрхээ шулуутгаагүй, Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм.


Нэрийг тань мэдэгсэд Танд найдна. ЭЗЭН, Өөрийг тань эрэн хайгчдыг, Та орхиогүй билээ.


Би тэдэнд Намайг мэдэх зүрхийг өгнө. Учир нь Би бол ЭЗЭН. Тэд Над уруу бүх зүрх сэтгэлээсээ буцаж ирэх тул тэд Миний хүмүүс, Би тэдний Бурхан нь болно.


Усан дээр нь ган гачиг ирэх бөгөөд тэд хатах болно! Учир нь энэ нь шүтээнүүдийн нутаг бөгөөд Айдас хүйдэс дотор тэд ухаанаа алдсан.


Харин сайрхагч нэгэн нь Намайг ЭЗЭН гэж мэдэж ойлгодгоороо гагцхүү сайрхаг. Хайр энэрэл, шударга ёс, зөв шударгыг дэлхий дээр хэрэгжүүлдэг Би ЭЗЭН. Учир нь Би үүнийг таалдаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Та нарын оршин суудаг газар худал хуурмагийн дунд юм. Худалд хуурмаг дотроо тэд Намайг мэдэхээс татгалздаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Төрөхийн өвдөлт түүний улмаас ирэв Тэрээр гэвч ухаангүй хүү аж. Учир нь цаг нь болоход Умайн амсарт тэр эс ирэв.


Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун. Энэ газрын оршин суугчдын эсрэг ЭЗЭНд зарга байна. Итгэмжит байдал, энэрэл ба Бурханыг мэдэх мэдлэг Энэ газарт, учир нь, алга.


Садарлалд өөрсдийгөө зориулжээ. Дарс болоод шинэ дарс ухааныг алдууруулдаг.


Ард түмэн минь модтойгоо зөвлөж, Саваа нь тэдэнд хэлж өгөх гэнэ. Учир нь садар самууны сүнс тэднийг төөрүүлж, Тэд Бурханаасаа хагацан садарлав.


Охид чинь биеэ үнэлж, бэрүүд чинь садарлахад Би шийтгэхгүй. Учир нь эрчүүд өөрсдөө янхнуудтай салж яван Шүтээний янхнуудтай хамт тахилууд өргөдөг. Тиймээс ухаангүй ард түмэн сөнөсөн.


Ард түмэн минь мэдлэг дутсанаас болж устгагдсан. Чи мэдлэгээс татгалзсан учир Би ч чамайг тахилч минь байхаас татгалзана. Чи Бурханыхаа хуулийг мартсан болохоор Би ч бас хүүхдүүдийг чинь мартах болно.


Ефраим ухвар мөчид, Тэнэг тагтаа мэт болжээ. Тэд Египетийг дуудаж, Ассири уруу явцгаана.


Ефраим нүгэл үйлдэх гэж Тахилын ширээг олшруулсанд Тэдгээр нь түүнд нүглийн тахилын ширээнүүд болов.


Тэд Эцэгийг болон Намайг мэдээгүй учраас үүнийг хийх болно.


Та нар Түүнийг таньсангүй. Харин Би Түүнийг мэднэ. Хэрэв Би Түүнийг мэдэхгүй гэж хэлбэл Би та нартай адил худалч болно. Харин Би Түүнийг мэдэх бөгөөд Түүний үгийг сахидаг.


Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa