Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 5:13 - Ариун Библи 2013

13 Ефраим өвчнөө, Иуда шархаа үзээд, Ефраим Ассири уруу явж, Иареб хаан уруу илгээв. Харин тэр чамайг эдгээж, Шархыг чинь эмчилж чадахгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Ефраим нь өөрийн өвчнийг, Иуда нь өөрийн шархыг үзээд, Ефраим Ассири уруу явж, Иареб хаан уруу илгээжээ. Харин тэр чамайг эдгээж, чиний шархыг эмчилж чадахгүй.

Onani mutuwo Koperani




Хосеа 5:13
16 Mawu Ofanana  

Ассирийн хаан Пул тэр нутагт ирсэн бөгөөд Менахем түүнд мянган талант мөнгө өгөв. Ингэсэн нь хаанчлалыг гартаа батжуулахад нь Пулын гар түүнийг дэмжиж магад гэснийх байлаа.


Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилийг эзлэн авч, тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.


Ингээд Ахаз, Ассирийн хаан Тиглат-пилесерт элч нар илгээн —Би таны зарц бөгөөд таны хүү билээ. Ирж, миний эсрэг босож буй Арамын хаан болон Израилийн хааны гараас намайг аварч өгөөч гэж уламжлуулав.


Тэр өдөр өнөөх хүн дуугаа өндөрсгөн “Би эмч болохгүй. Манай гэрт талх ч байхгүй, нөмрөг ч байхгүй. Тиймээс намайг ард түмний удирдагчаар томилох ёсгүй” гэх болно.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Шарх чинь эдгэшгүй, Гэмтэл чинь ноцтой.


Охола нь Минийх байхдаа садарлаж, өөрийн амрагууд хөрш ассиричуудтай янаглав.


Тэр нь өөрөө алба гувчуур болж, Ассири уруу, Иареб хаанд аваачигдана. Ефраим ичгүүрт баригдан, Израиль зөвлөгөөнөөсөө болж ичгүүрийг хүртэнэ.


Ефраим салхиар хооллон Дорнын салхийг үргэлж мөшгөж байна. Тэрээр заль мэх, хүчирхийллийг олшруулж байна. Тэр Ассиритай гэрээ байгуулж, Египет уруу тос зөөдөг.


Ассири биднийг аврахгүй, Бид ч морь унахгүй. Өнчид Таны дотор өршөөлийг олдог тул Гарын бүтээлээ «Манай Бурхан» гэж дахин бид хэлэхгүй” гээрэй.


Амрагуудаа мөшгөн дагавч Тэднийг тэр гүйцэхгүй. Тэднийг хайх боловч олохгүй. Тэгээд тэр эм «Би анхны нөхөртөө буцаж очъё, Учир нь тэр үед би одооноос илүү сайн байсан» гэх болно.


Ефраим ухвар мөчид, Тэнэг тагтаа мэт болжээ. Тэд Египетийг дуудаж, Ассири уруу явцгаана.


Учир нь тэд орь ганц хулан мэт Ассири уруу явжээ. Ефраим амрагуудыг хөлсөлжээ.


Шарх нь эдгэршгүй бөгөөд Иудад хүрч иржээ. Энэ нь ард түмний минь үүд хаалганд, Бүр Иерусалимд хүрчээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa