8 Тэд ард түмний минь нүглээр хооллож, Хилэнцэндээ тэд шунахайрна.
8 Тэд Миний ард түмний нүглээр хооллож, өөрсдийн хүслээ хууль бус байдал уруугаа чиглүүлж байна.
Ялын тахил болон нүглийн тахилын мөнгийг ЭЗЭНий өргөөнд оруулсангүй. Тэр нь тахилч нарт зориулагдав.
Цэвэр гартай, ариун зүрхтэй, Хуурмаг хоосонд сэтгэлээ өргөөгүй, Худал тангараг тавиагүй нь буюу.
ЭЗЭН, Танд би сэтгэлээ өргөдөг.
Тэд цадахаа мэддэггүй, шуналтай ноход. Тэд ухаангүй хоньчид. Тэд бүгд өөр өөрсдийн мөрөө хөөн Хүн бүр шударга бус олзоо, эцсийн ашгаа эрнэ.
Хүний хүү, энэ хүмүүс зүрхэндээ шүтээнүүдээ залснаар хилэнцийнхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавьсан атал Би ер нь тэднээр асуугдах ёстой гэж үү?
Учир нь Израилийн гэрийн эсвэл Израильд түр сууж буй ирмэл аль ч хүн Надаас тусгаарлаж, шүтээнүүдээ зүрхэндээ оруулж, хилэнцийнхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавиад, Надаас асуулгахаар эш үзүүлэгч дээр очвол ЭЗЭН Би түүнд Өөрөөсөө хариулна.
Та нар гэм буруугийн газрыг хагалж Шударга бусыг хурааж авсан. Та нар худлын жимсийг идсэн. Учир нь чи өөрийн зам, Тоо томшгүй дайчдадаа итгэсэн тул
Ефраим “Үнэхээр би баян болсон. Би өөртөө эд баялгийг олсон. Бүх хүч хөдөлмөр дотор минь Нүгэл гэхээр хилэнцийг тэд надаас олохгүй” гэсэн.
Израиль аа, Бурхан ЭЗЭН өөдөө эргэ. Хилэнцээсээ болж чи бүдэрсэн билээ.
Түүний байранд тослогдсон, хөвгүүдийнх нь дундах тахилч түүнийг өргөх ёстой. Энэ нь ЭЗЭНий улиран үргэлжлэх хувь ногдол болой. Үүнийг ЭЗЭНд зориулан бүхэлд нь шатаах ёстой.
Нүглийн тахилыг өргөсөн тахилч үүнийг идэх ёстой. Үүнийг ариун газарт, уулзалтын майхны хашаан дотор идэх ёстой.
Тэргүүн нар хахууль аван шүүж, Тахилч нар нь хөлсөөр зааварчлан, Эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, “ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай буухгүй” гэж хэлдэг.
“Тахилын ширээн дээр минь дэмий хоосноор гал асаахгүйн тулд та нарын дундаас хэн нэгэн нь хаалгуудыг хаагаасай! Би та нарт таагүй байна. Та нарын гараас Би өргөлийг чинь хүлээн авахгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.
Тийм хүмүүс бидний Эзэн Христэд биш, харин өөрсдийн ходоодондоо боолчлогддог. Тэд ялдам зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг.
Заах ёсгүй юмсыг тэд бохир олз ашгийн төлөө зааж, айл өрхийг бүхэлд нь хөмөрдөг тул тэдний амыг таглах ёстой.
Тэд шуналдаа хуурамч үгсээр та нарыг завшина. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, сүйрэл нь ч үүрэглээгүй байна.
Миний орших газарт Миний тушааснаар Надад өргөсөн өргөл, тахилууд дээр та нар яагаад дэвсэлж бас Миний ард түмэн Израилийн тахил бүрийн дээжээр нь өөрсдийгөө таргалуулан хөвгүүдээ Надаас илүү дээдэлж байна вэ?” гэлээ.