Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 4:3 - Ариун Библи 2013

3 Тиймээс газар гашуудаж, Тэнд амьдрагч болгон, Хээрийн араатан, огторгуйн шувууд мөн доройтож, Далайн загас бас алга болж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Тийм учраас газар нь гашуудаж, тэнд амьдрагч хүн бүр хээрийн араатнууд, огторгуйн шувуудтай хамт доройтож, далайн загаснууд бас алга болж байна.

Onani mutuwo Koperani




Хосеа 4:3
17 Mawu Ofanana  

Газар гашуудаж хатав. Ливан ичиж гандав. Шарон эзгүй тал мэт болов. Башан хийгээд Кармел ч навчаа гөвөв.


Энэ газар хэдий болтол гашуудаж, Хөдөө талын ургамал хатаж гандах юм бэ? Энд оршин сууж буй хүмүүсийн хорон муугийн учир Амьтад ба шувууд устгагдсан билээ. Учир нь тэд “Тэр бидний төгсгөлийг харахгүй” гэцгээсэн.


Учир нь энэ нутаг садар самууныг үйлдэгчдээр дүүрэв. Учир нь энэ нутаг хараалаас болж гашууднам. Хээрийн бэлчээрүүд ганджээ. Тэдний зам бас буруу муу бөгөөд тэдний хүч чадал зөв бус юм.


Би хартал, үзэгтүн, тэнд ямар ч хүн байсангүй. Тэнгэрийн бүх шувуу нисчихсэн байв.


Би уулсын төлөө уйлаан болон орь дууг, Зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд Үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын Аль аль нь зугтжээ. Тэд явжээ.


Эдгээр зүйлийн төлөө Би тэднийг шийтгэхгүй гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Энэ мэт үндэстнээс Би Өшөөгөө авахгүй гэж үү?”


Тэнгисийн загас, огторгуйн шувууд, хээрийн араатнууд, газраар мөлхөгч хамаг мөлхөгчид мөн газрын гадарга дээрх бүх хүн оршихуйд минь чичрэх болно. Уулс ч хөмрөгдөн өгсүүр замууд ч сүйтгэгдэж, хамаг хэрэм газарт нурах болно.


Адгуус амьтад ямар их уухилан шуухиналдана вэ! Бэлчээргүйгээс болж үхэр сүрэг хэрэн тэнэж байна. Хонин сүрэг ч туйлдаж байна.


“ЭЗЭН, Сионоос хүрхрэв. Иерусалимаас дуугаа хадаав. Хоньчдын бэлчээр хатжээ Кармелын орой ангажээ” гэсэн.


Иймд түг түмдийн Бурхан ЭЗЭН Эзэн ийнхүү айлдаж байна. “Талбай бүрд орилох дуу сонсогдож, Гудамж бүрд «Аа-аа, аа-аа» гэцгээнэ. Тэд бас тариачдыг гашуудахаар дуудаж, Мэргэжсэн гашуудагсдыг эмгэнэлд дуудна.


Үүнээс болж газар хөдөлж, Тэнд оршдог хүн бүр гашуудахгүй гэж үү? Энэ бүгд Нил шиг босож шидэгдэн Египетийн Нил шиг буурах болно”


Тэр далайг зандарч хатаадаг. Тэр бүх голыг ширгээдэг юм. Башан, Кармел, Ливаны дэлбээнүүд ганддаг.


Би хүн ба амьтныг бүрэн арчих болно. Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг, Балгаснуудыг бурууттай нь хамт бүрэн арчих болно. Би газрын гадаргаас хүнийг таслах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би үүнийг урагшлуулна гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад —Энэ нь хулгайчийн гэрт болон Миний нэрээр хуурамч тангараг тавьдаг нэгний гэрт нэвтэрнэ. Уг гэрийн дотор тэр шөнөжин байж, чулуу, яс модтой нь цуг түймэрдэнэ гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa