Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 4:14 - Ариун Библи 2013

14 Охид чинь биеэ үнэлж, бэрүүд чинь садарлахад Би шийтгэхгүй. Учир нь эрчүүд өөрсдөө янхнуудтай салж яван Шүтээний янхнуудтай хамт тахилууд өргөдөг. Тиймээс ухаангүй ард түмэн сөнөсөн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Танай охидыг биеэ үнэлж байхад нь, эсвэл танай бэрүүдийг садарлаж байхад нь Би шийтгэхгүй. Учир нь эрчүүд өөрсдөө янхнуудын хамт салж яван, сүмийн янхнуудтай хамт тахилууд өргөдөг билээ. Тиймээс ухаангүй ард түмэн сөнөсөн.

Onani mutuwo Koperani




Хосеа 4:14
23 Mawu Ofanana  

Тэрээр бас шүтээний янхан эрчүүдийг газар нутгаасаа хөөн гаргаж, эцэг өвгөдийнхөө бүтээсэн шүтээнүүдийг зайлуулав.


Тэр бас ЭЗЭНий өргөөний дэргэдэх дуганы янхан эрчүүдийн байрыг нураав. Тэнд эмэгтэйчүүд Ашерад зориулан хөшиг нэхдэг байсан юм.


Ёрын мууг үйлдэгчид шударга ёсыг үл ухна. ЭЗЭНийг хайгчид бүхнийг сайн ойлгоно.


Юунд та нар ташуурдуулах гээд байна? Юу гэж та нар урваж тэрслээд байна? Толгой нь нэлдээ өвчтэй, Зүрх нь бүхэлдээ сульдуу байна.


Мөчрүүд нь хатаж хугарахад, Эмэгтэйчүүд ирж, тэднээр гал асаана. Учир нь тэд ялгах чадваргүй ард түмэн билээ. Тиймээс Үйлдэгч нь тэднийг үл өршөөж, Бүтээгч нь тэднийг эс нигүүлсэнэ.


Тэд цадахаа мэддэггүй, шуналтай ноход. Тэд ухаангүй хоньчид. Тэд бүгд өөр өөрсдийн мөрөө хөөн Хүн бүр шударга бус олзоо, эцсийн ашгаа эрнэ.


Олон хүн цэвэрлэгдэн, ариусгагдаж, тунгаагдана. Харин буруутууд буруугаа үйлдсээр тэднээс нэг нь ч ухаарахгүй, харин хэрсүү ухаантнууд ойлгоно.


Мэргэн хэн боловч эдгээр зүйлийг ойлгог. Ухаалаг нэгэн эдгээрийг мэдэг. ЭЗЭНий замууд зөв тул Чигч шударга нь түүгээр алхаж, Тэрслэгсэд харин түүнд нь бүдрэх болно.


Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун. Энэ газрын оршин суугчдын эсрэг ЭЗЭНд зарга байна. Итгэмжит байдал, энэрэл ба Бурханыг мэдэх мэдлэг Энэ газарт, учир нь, алга.


Ефраим шүтээнүүдтэй нэгджээ. Түүнийг зөнгөөр нь орхи.


Үйлдэл нь тэднийг Бурханыхаа зүг эргэхийг эс зөвшөөрнө. Учир нь, садарлагч сүнс дотор чинь байна. Тэд ЭЗЭНийг мэддэггүй.


Үгээгүй нэгний толгойг газрын шороонд дэвсэх тэд Дорой нэгний замыг эргүүлдэг. Ариун нэрийг минь бузарлахаар эцэг хүү хоёул Нэг охин дээр ордог.


Тиймээс ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний эхнэр хотод янхан болж, хөвгүүд, охид чинь илдэнд унаж, газрыг чинь хэмжүүрээр хувааж, чи өөрөө бузар газар үхэх болно. Израиль гарцаагүй нутгаасаа цөлөгдөн явах болно” гэв.


Израиль өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлжээ. Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг дүрэлзэв.


Миний юу хэлж байгааг та нар яагаад ойлгохгүй байна вэ? Энэ нь та нар үгийг минь сонсож чадахгүй байгаагийн учир юм.


Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг нь ч алга.


Янхантай нийлсэн нь түүнтэй нэг бие болно гэдгийг та нар мэдэхгүй юу? Учир нь “Хоёр нь нэг махбод болно” гэсэн юм.


Тэд ухаан бодолдоо харанхуй болж, дутуу мэдлэг ба зүрхнийхээ хатуугаас болж Бурханы аминаас хөндийрчээ.


Израиль охидын дунд шүтээний янхан байх ёсгүй. Израиль хөвгүүдийн дотор шүтээний янхан эр байх ёсгүй.


Бүгдээрээ хүртсэн сахилга та нарт үгүй бол та нар хөвгүүд нь бус, бутач аж.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa