Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 3:1 - Ариун Библи 2013

1 ЭЗЭН дахин надад —Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, өрөөлд хайрлагдсан садар эмийг хайрла гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Дараа нь ЭЗЭН надад —Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, садар боловч өөрийн нөхөртөө хайрлагдсан эмийг хайрла гэв.

Onani mutuwo Koperani




Хосеа 3:1
34 Mawu Ofanana  

Цаашлаад тэр хамаг ард олон, эрэгтэй ба эмэгтэй гэлтгүй Израилийн бүх олон түмэнд хишиг хүртээн хүн бүрд нэг талх, хэсэг мах, үзэмтэй боов өгөв. Дараа нь хамаг ард олон гэр гэртээ харилаа.


Гэвч ЭЗЭН израильчуудад нигүүлсэнгүй хандаж тэднийг өрөвдөн, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээнээс болж тэдэн уруу эргэсэн бөгөөд одоо хүртэл тэднийг устгаагүй, Өөрийнхөө оршихуйгаас ч зайлуулаагүй билээ.


Тэрээр Израилийн бүх хүн, эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүрд нэг талх, хэсэг мах, үзэмтэй боов тараав.


Гэлээ ч аугаа энэрлээрээ Та тэднийг эс мөхөөж бас үл орхив. Учир нь Та энэрэнгүй өрөвч Бурхан билээ.


Харагтун, зарцын нүд эзнийхээ гарыг, Шивэгчний нүд эзэгтэйнхээ гарыг хардаг шиг Нигүүлсэлээ Тэр бидэнд үзүүлтэл Нүд маань бидний Бурхан ЭЗЭН тийш.


Тиймээс дараа өдөр нь тэд эртлэн босож, шатаалт тахилууд өргөж, эвийн тахилуудыг авчрав. Ард түмэн идэж уухаар сууж, тоглож наргихаар босоцгоов.


Үзмээр намайг сэрээгээч, Алимаар намайгаа сэргээгээч. Үгүй бол би дурлалдаа амь тавьж мэдэх нь


Би Бурхан, Надаас өөр Бурхан байхгүй тул Дэлхийн бүх хязгаар аа, Над уруу эргэж аврагдагтун.


Эмэгтэй хүн итгэл эвдэн амрагаа орхидгийн адил, Израилийн гэр ээ, чи Надад итгэл эвдэн хандсан билээ гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Ефраим хайрт хүү минь мөн үү? Тэрээр тааламжит хөвгүүн мөн үү? Үнэхээр Би түүний эсрэг ярих бүрдээ Би түүнийг лавтайяа санадаг. Тийм болохоор зүрх сэтгэл минь түүнд тэмүүлдэг. Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Ефраим аа, Би чамайг Хэрхэн зөнд нь орхих вэ? Израиль аа, Би чамайг Хэрхэн дайсанд тушаах вэ? Би чамайг хэрхэн Адма шиг болгох вэ? Би чамайг хэрхэн Зебойим шиг болгох вэ? Зүрх минь Миний дотор бүрэн эргэж, Бүхий л энэрэл минь ноцжээ.


Учир нь эх нь завхайрсан. Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ. Учир нь «Надад талх, ус, ноос, маалинга, тос, дарсыг минь өгдөг Амрагуудынхаа араас би явна» гэж тэр хэлжээ.


Садарлалд өөрсдийгөө зориулжээ. Дарс болоод шинэ дарс ухааныг алдууруулдаг.


Манай хааны өдөрт Ноёд нь дарсанд цохиулан өвчтэй болцгоов. Тэр тохуурхагчидтай хамт гараа сунгамуй.


Тахилын ширээ бүрийн дэргэд Тэд барьцаа болгож авсан хувцаснууд дээр сунайж, Торгуулагсдын дарсыг Бурханыхаа гэрт уудаг.


Тэд өөрсдийгөө хамгийн сайн тосоор тосолж, Хулаар дарс уудаг боловч Иосефын балгасуудын төлөө гашууддаггүй.


Харин миний хувьд, Би ЭЗЭНийг хүлээн харуулдах болно. Би авралынхаа Бурханыг хүлээнэ. Миний Бурхан намайг сонсох болно.


Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Би өрөвдөн Иерусалим уруу эргэж ирсэн учир Миний өргөө тэнд босгогдох болно» гээд «Хэмжүүр шугам Иерусалимын дээгүүр татагдах болно» гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.


Есүс түүнд —Анд минь, чи яах гэж ирэв? гэлээ. Тэгээд тэд ирж, Есүсийг гараараа зууран авч баривчлав.


Та нар Эзэний аяганаас болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг ууж чадахгүй. Та нар Эзэний ширээнийхийг болон чөтгөрүүдийн ширээнийхийг зэрэг хуваалцаж чадахгүй.


Тэдний заримтай адилаар шүтээн шүтэгчид бүү бол. Энэ тухай “Ард түмэн идэж уухаар сууж, тоглож наргихаар бослоо” гэж бичигдсэн байна.


Учир нь өнгөрсөн хугацаанд та нар завхайрал, тачаал, архидалт, утга учиргүй найрлан цэнгэх болон ёс бусын шүтээнд мөргөх явдлыг мөшгөн, харийнхны хүслийг гүйцэлдүүлж байсан чинь хангалттай.


Тэгээд тэд өөрсдийн дундаас харийн бурхдыг авч хаяад ЭЗЭНд үйлчилсэнд ЭЗЭН, Израилийн зовлонг харж тэсэхгүй болов.


Тэд талбайд гарч усан үзмээ хураан шахаад баяр наадам хийв. Тэд өөрсдийн бурхны өргөөнд ороод идэж уун Абимелехийг хараацгаав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa