Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 2:5 - Ариун Библи 2013

5 Учир нь эх нь завхайрсан. Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ. Учир нь «Надад талх, ус, ноос, маалинга, тос, дарсыг минь өгдөг Амрагуудынхаа араас би явна» гэж тэр хэлжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Учир нь тэдний эх завхайрсан. Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ. Учир нь тэр «Надад миний талх, миний усыг ба миний ноос, миний маалинга ба миний тос, миний дарсыг өгдөг нууц амрагуудынхаа араас би явна» гэж хэлжээ.

Onani mutuwo Koperani




Хосеа 2:5
33 Mawu Ofanana  

Итгэмжит хот яаж янхан болж байна? Зөв шударгаар дүүрэн, Үнэн зөв нь тэнд орогнож л байсан атал, Өдгөө харин алуурчдаар л дүүрчээ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхийг чинь хөөхдөө өгсөн Салалтын гэрчилгээ нь хаана байна вэ? Зээлдүүлэгчдийнхээ хэнд нь Би чамайг худалдсан юм бэ? Үзэгтүн, та нар хилэнцээсээ болж худалдагдсан, Эх чинь ч гэмт үйлдлээс чинь болж хөөгдсөн.


Учир нь, Өө Иуда, бурхад чинь чиний хотууд шиг олон биш үү. Та нарын ичгүүрт зүйлд босгосон тахилын ширээнүүд буюу Баалд утлага уугиулахаар босгосон тахилын ширээнүүд Иерусалимын гудамжнууд шиг олон ажээ.


Хэрвээ чи зүрхэндээ “Энэ зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл Хилэнц чинь маш их болсноос банзал чинь сөхөгдөв, Өсгий чинь ил гарав.


“Би Танд үйлчлэхгүй” гээд Чи аль хэдийнээ буулгаа хугалан эвдэж, Дөнгөө авч хаяжээ. Өндөр толгод бүрийн доор Ногоон мод бүрийн доор Чи янхан мэт хэвтэв.


Иерусалим аа, сэрэмжтэй бай, Эс тэгвэл Би чамаас хөндийрөн, Чамайг оршин суугчгүй, зэлүүд нутаг болгоно.”


Тиймээс янхан аа, ЭЗЭНий үгийг сонс.


Мөн Би чамайг амрагуудын чинь гарт өгч, тэд бунхнуудыг чинь эвдэж, мөргөлийн өндөрлөгүүдийг чинь нурааж, хувцсыг чинь тайчин үнэт эдлэлийг чинь булаан авч, чамайг нүцгэн шалдан орхино.


Төрсний чинь тухайд бол төрсөн өдөртөө хүй чинь таслагдаагүй, цэвэрлэх гэж чамайг усаар ч угаагаагүй. Чи давсаар ч үрүүлээгүй, даавуугаар ч өлгийдүүлээгүй.


ЭЗЭН анх Хосеагаар дамжуулан айлдах үед Хосеад ЭЗЭН, хэлэхдээ —Яв, завхай эхнэр авч, завхайрлын хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисноор, үлэмж завхайрлыг үйлдэж байна гэв.


“Заргалд, эхтэйгээ заргалд. Учир нь тэрээр Миний эхнэр биш, Би нөхөр нь биш. Тэрээр нүүрнээсээ завхайрлыг зайлуулаг. Хөхнийхөө хоорондоос садар самууныг арилгаг.


Гэвч түүнд үр тариа, шинэ дарс, тос өгөгч нь Түүний дээр мөнгө, алтыг мөн арвижуулагч нь Би байсан гэдгийг тэр эм эс мэдэв. Харин тэд үүнийг Баалд хэрэглэсэн.


ЭЗЭН дахин надад —Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, өрөөлд хайрлагдсан садар эмийг хайрла гэв.


Тиймээс чи өдрөөр бүдэрч, Эш үзүүлэгч бас чамтай хамт шөнөөр бүдрэх болно. Би эхийг чинь устгана.


Учир нь тэд орь ганц хулан мэт Ассири уруу явжээ. Ефраим амрагуудыг хөлсөлжээ.


Би Израилийг цөл дэх усан үзэм мэт олсон. Би өвөг дээдсийг чинь анхны улирал дахь инжрийн модон дээрх Анхны жимс мэт харсан. Гэвч тэд Баал-пеорт ирж, Өөрсдийгөө ичгүүрт, хайрласан юмс шигээ залжээ.


Тэр өдөр үзэсгэлэн гоо онгон охид, залуус Цангаснаас болж ухаан алдана.


Филистийн ноёд “Бидний дайсан Самсоныг манай бурхан бидний гарт тушаав” гэж хөөрцгөөн, өөрсдийн бурхан Дагонд нэгэн их тахил өргөн баярлахаар цуглацгаав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa