Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 2:4 - Ариун Библи 2013

4 Би хүүхдүүдийг нь бас өрөвдөхгүй. Тэд завхайрлын хүүхдүүд юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Бас Би түүний хүүхдүүдийг өрөвдөхгүй. Яагаад гэвэл тэд завхай хүүхдүүд юм.

Onani mutuwo Koperani




Хосеа 2:4
17 Mawu Ofanana  

Иорам, Иехүг хараад —Иехү, амар тайван уу? гэж асуусанд Иехү —Чиний эх Иезебелийн завхайрал болон ид шид олширсоор байхад юун амар тайван байх билээ? гэв.


Мөчрүүд нь хатаж хугарахад, Эмэгтэйчүүд ирж, тэднээр гал асаана. Учир нь тэд ялгах чадваргүй ард түмэн билээ. Тиймээс Үйлдэгч нь тэднийг үл өршөөж, Бүтээгч нь тэднийг эс нигүүлсэнэ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхийг чинь хөөхдөө өгсөн Салалтын гэрчилгээ нь хаана байна вэ? Зээлдүүлэгчдийнхээ хэнд нь Би чамайг худалдсан юм бэ? Үзэгтүн, та нар хилэнцээсээ болж худалдагдсан, Эх чинь ч гэмт үйлдлээс чинь болж хөөгдсөн.


Харин илбэчин эмийн хөвгүүд, Завхайрагч садар самуун эмийн үр удам аа, Нааш ирэгтүн.


Би тэднийг эцгүүд болон хөвгүүдийнх нь хамт бие биеийнх нь эсрэг бут цохино» гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэднийг өрөвдөх ч үгүй, харамсах ч үгүй, энэрэх ч үгүй устгана” хэмээв” гэж хэл гэв.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Гашуудлын гэрт битгий ор, гашуудахаар эсвэл тэднийг тайтгаруулахаар бүү яв. Учир нь Би энэ ард түмнээс амар амгалан, хайр энэрэл, өршөөлөө буцааж авсан” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэд чамтай хилэгнэн харьцахын тулд Би хардалтаа чиний эсрэг тавих болно. Тэд хамар, чихийг чинь огтолно. Үлдэгсэд чинь илдэнд унана. Тэд хөвгүүд, охидыг чинь авч, үлдэгсэд чинь галд шатаагдах болно.


Тиймээс Би үнэхээр хилэн дотор үйлдэнэ. Мэлмий минь өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Тэд чихэнд минь чанга дуугаар хашхирсан ч Би тэднийг сонсохгүй гэв.


Миний хувьд, мэлмий минь өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Харин Би байгаа байдлыг нь өөрсдийнх нь толгой дээр буцаана гэв.


ЭЗЭН анх Хосеагаар дамжуулан айлдах үед Хосеад ЭЗЭН, хэлэхдээ —Яв, завхай эхнэр авч, завхайрлын хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисноор, үлэмж завхайрлыг үйлдэж байна гэв.


Дараа нь Гомер дахин жирэмслэн охин төрүүлжээ. ЭЗЭН, Хосеад —Тэр охиныг Ло-рүхама хэмээн нэрлэ. Учир нь Би Израилийн гэрт өршөөлөө цаашид байлгахгүй, тэднээс бүрмөсөн зайлууллаа.


Тэд ЭЗЭНд итгэмжгүй хандаж, Тэд бутач хүүхдүүд төрүүлжээ. Одоо шинэ сар тэднийг Газартай нь цөлмөх болно.


Дараа нь ЭЗЭНий тэнгэрэлч —Түг түмдийн ЭЗЭН! Энэ далан жилийн туршид зэвүүцэгдсэн Иерусалим мөн Иудагийн хотуудыг Та хэдий болтол өрөвдөхгүй байх юм бэ? гэсэнд


Та нар эцгийнхээ үйлсийг л хийж байна гэж айлдсанд тэд Түүнд —Садар самуунаас бид төрөөгүй. Бидэнд Бурхан хэмээх нэг л Эцэг байгаа гэв.


Тиймээс Бурханы энэрэл хийгээд хатуурхлыг харагтун. Унагсад дээр хатуурхал байдаг тул Бурханы энэрэлд үлдвээс тан дээр энэрэл оршино. Эс бөгөөс та ч гэсэн тастагдана.


Тэгэхлээр Тэр Өөрийн хүссэн хүнээ өршөөдөг, хүссэн хүнээ хатууруулдаг.


Учир нь өршөөлгүй нэгэнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг дийлдэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa