Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 2:3 - Ариун Библи 2013

3 Эс тэгвээс Би түүнийг нүцгэлэн Анх мэндэлсэн өдрийнх шиг нь Түүнийг ил гаргана. Түүнийг цөл мэт, Хагссан газар мэт болгон цангааж ална.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Эс тэгвэл Би түүнийг нүцгэлэн, анх мэндэлсэн өдрийнх шиг нь түүнийг ил гаргана. Би бас түүнийг цөл мэт, зэлүүд газар мэт болгон, цангааж алах болно.

Onani mutuwo Koperani




Хосеа 2:3
27 Mawu Ofanana  

Харин ард түмэн тэнд ус хүсэн цангаж, Мосегийн эсрэг гомдоллон гонгинолдож —Та юунд биднийг Египетээс авчран, биднийг болон үр хүүхэд, мал сүргийг маань цангааж алах гэж байна вэ? гэлцэв.


Газар гашуудаж хатав. Ливан ичиж гандав. Шарон эзгүй тал мэт болов. Башан хийгээд Кармел ч навчаа гөвөв.


Нүцгэн бие чинь ил гарч, Ичгүүр чинь ч бас үзэгдэх болно. Нэг ч хүнийг өршөөхгүйгээр Би өшөө авна.”


Ариун хотууд тань зэлүүд, Сион ч зэлүүд Иерусалим ч эзгүй боллоо.


Усан үзмийн талбайг минь Олон хоньчин сүйтгэж, Тариалангийн талбайг минь талхлав. Тааламжит талбайг минь тэд Эзгүй цөл болгов.


Хэрвээ чи зүрхэндээ “Энэ зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл Хилэнц чинь маш их болсноос банзал чинь сөхөгдөв, Өсгий чинь ил гарав.


Иймээс, ичгүүрийг чинь харагдуулахын тулд Би Өөрөө ч бас хормойг чинь нүүрэн дээгүүр чинь сөхсөн.


Ноёд нь зарц нараа усанд явуулав. Нөөц сан дээр ирсэн боловч ус үл олдов. Хоосон савтайгаа тэд буцаж ирэв Ичгүүр, доромжлолд орж, толгойгоо тэд бүтээцгээв.


Тэрээр цөл дэх бут мэт, Хөгжил цэцэглэл ирэхэд харахгүй, Харин оршин суугчгүй давст нутагт буюу зэлүүд нутагт, чулуурхаг газарт амьдарна.


Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар. Би Израилийн хувьд цөл эсвэл гүн харанхуйн орон байв уу? Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?


Тэд «Биднийг Египет нутгаас гаргаж, Цөлөөр, хагссан болон ан цав бүхий газраар, Хэний ч хөндлөн гарч үзээгүй, Хэний ч оршин амьдарч байгаагүй Ган гачиг бүхий мөн үхлийн харанхуйн газраар Биднийг хөтлөн удирдсан ЭЗЭН хаана байна вэ?» гэж асуусангүй.


Учир нь Иудагийн хааны гэрийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи Надад Гилеад, Ливаны оргил юм. Чамайг Би цөл мэт суурьшилгүй хот болгохгүй бол доо!


Би хартал, үзэгтүн, Арвин жимстэй газар нь цөл бөгөөд Бүх хот нь ЭЗЭНий өмнө, Ширүүн уур хилэнгийнх нь өмнө нураагдсан байв.


Хотууд нь айдас болоод Хатаж хагссан нутаг, цөл Ямар ч хүн амьдардаггүй, Ямар ч хүн дамжин өнгөрдөггүй нутаг болжээ.


Хэдийгээр тэдний газар нутаг Израилийн Ариун Нэгэний өмнө ялаар дүүрэн боловч Израиль ч бас Иуда ч Түг түмдийн ЭЗЭН Бурхандаа орхигдоогүй.


Бүх жигшүүр, янхандал дотроо чи нүцгэн шалдан, цусандаа тийчлэн байсан залуу насныхаа өдрүүдийг санаагүй.


Одоо тэр нь цөлд, хуурай, ангасан газарт суулгагджээ.


Тэр хулсан дунд үржил шимтэй байвч Дорнын салхи ирж, ЭЗЭНий салхи цөлөөс өгсөж байна. Ундарга нь ширгэж, булаг нь хатах болно. Бүх л үнэт эдлэлийнх нь эрдэнэсийн санг тэр дээрэмдэнэ.


Тэгээд Би амрагуудынх нь нүдэн дээр Ичгүүрт явдлыг нь ил гаргахад Хэн ч түүнийг мутраас минь аврахгүй.


Чиний харсан арван эвэр ба араатан нь янхныг үзэн ядаж, түүнийг хоосруулж, нүцгэлж, биеийг нь идээд, галаар шатаах болно.


Дараа нь тэр ихэд ундаасаж, ЭЗЭНийг дуудан —Та боолынхоо гараар энэ их авралыг өгсөн билээ. Гэтэл одоо би хатаж үхэн, хозлуулаагүй хүмүүсийн гарт унах гэж үү? хэмээн хэлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa