Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 2:23 - Ариун Библи 2013

23 Өөрийнхөө төлөө Би Үүнийг газарт тариална, Ло-рүхамаг бас өршөөж, Ло-аммид «Та нар Миний ард түмэн» хэмээхэд «Та бол миний Бурхан» гэж Тэд хэлэх болно.”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

23 Би Өөрийнхөө төлөө энэ газарт түүнийг тариалах болно. Би бас өршөөгдөөгүй түүнийг өрөвдөж, Миний ард түмэн байгаагүй хүмүүст «Та нар Миний ард түмэн» хэмээх бөгөөд тэд «Та бол миний Бурхан» хэмээх болно”.

Onani mutuwo Koperani




Хосеа 2:23
33 Mawu Ofanana  

Та миний Бурхан, би Танд талархал өргөе. Бурхан минь, би Таныг өргөмжилье.


Газрын бүх зах хязгаар ЭЗЭНийг санаж, Түүн уруу эргэх болно Улс үндэстнүүдийн бүх ураг Таны өмнө хүндэтгэн мөргөнө.


Дээдэс Египетээс гарч ирнэ. Етиоп төдөлгүй гараа Бурханд сунгана.


Уулсын оргил дээрх газарт Үр тариа элбэг дэлбэг байг. Үр жимс нь Ливаны хуш шиг найгана Хотод суугчид газрын ургамал мэт Урган цэцэглэг.


Хайрт минь минийх харин би түүнийх Сараануудын дунд сүргээ тэр бэлчээнэм.


Нэг нь “Би ЭЗЭНийх” гэнэ. Нөгөө нь Иаковын нэрээр дуудагдаж, Өөр нэг нь гар дээрээ “ЭЗЭНийх” гэж бичин Израилийн нэрээр овоглоно.


Аяа ЭЗЭН, миний хүч чадал, миний бат цайз, Зовлон шаналангийн өдөр хоргодох газар минь болдог ЭЗЭН! Дэлхийн хязгаараас үндэстнүүд Тан уруу ирж, “Бидний эцэг өвгөд худал хуурмаг, ашиггүй хоосон зүйлсээс өөр юуг ч өвлөсөнгүй” гэж хэлнэ.


«Та нар ард түмэн минь, Би та нарын Бурхан болно» хэмээв.


“Үзэгтүн, Би Израилийн гэр болон Иудагийн гэрийг хүний үр ба адгуус амьтны үрээр тарьж суулгах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно.


тэгвэл л Би Иаков ба зарц Давидынхаа үр удмыг голж, Абрахам, Исаак, Иаковын үр хойчийг удирдах удирдагчийг Давидаас сонгохгүй байх байсан. Харин Би тэдний сайн сайхныг сэргээж, тэдэнд өршөөл үзүүлнэ»” гэжээ.


Мөн Би та нарыг хамаг бузраас чинь аварна. Би үр тариаг дуудан үржүүлж, та нарын дээр өлсгөлөнг үл авчирна.


Дараа нь Гомер дахин жирэмслэн охин төрүүлжээ. ЭЗЭН, Хосеад —Тэр охиныг Ло-рүхама хэмээн нэрлэ. Учир нь Би Израилийн гэрт өршөөлөө цаашид байлгахгүй, тэднээс бүрмөсөн зайлууллаа.


“Бурхан минь, Таныг бид мэднэ, бид Израиль” гэж Тэд Над уруу хашхирч байна.


Ард түмнүүдийн дунд Би тэднийг тараахад Алс холын орнуудад тэд Намайг санана. Тэд үр хүүхдүүдийнхээ хамт амьдран, буцаж ирнэ.


Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, Мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, Алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. «Тэд бол Миний ард түмэн» гэж Би хэлнэ. «ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ” гэв.


Иерусалимыг довтлохоор ирсэн бүх үндэстний үлдсэн хүн болгон нь жил бүр ирж, түг түмдийн ЭЗЭН, Хаанд мөргөн, Майхан баярыг тэмдэглэнэ.


ЭЗЭН бүх дэлхийн хаан болж, тэр өдөр ЭЗЭН цорын ганц байж, Түүний нэр цор ганц байх болно.


«Тэр өдөр олон үндэстэн ЭЗЭНтэй нэгдэж, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршино. Ийнхүү түг түмдийн ЭЗЭН та нар уруу намайг илгээснийг та нар мэдэх болно.


“Нар мандахаас жаргах хүртэл Миний нэр үндэстнүүдийн дунд аугаа байж, газар бүрд нэрд минь зориулан утлага болон цэвэр идээн өргөлийг өргөх болно. Учир нь нэр минь үндэстний дунд аугаа болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Бурхан зөвхөн иудейчүүдийнх гэж үү? Тэр мөн харийнхных бус уу? Тийм ээ, Тэр бас харийнхных мөн.


Бурханы ба Эзэн Есүс Христийн зарц Иаков би харьд тархсан арван хоёр овогт мэндчилж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa