22 Газар нь үр тариа, шинэ дарс, тосонд хариулж, Тэдгээр нь Иезреелд хариулна.
22 Газар нь үр тариа, шинэ дарс, тосонд хариу өгч, тэдгээр нь Иезреелд хариу өгнө.
Цаашид чамайг “Мартагдсан” гэж, Газрыг чинь “Эзгүй зэлүүд” гэж хэлэхгүй. Харин чамайг “Түүний доторх Миний баяр хөөр” гээд, Газрыг чинь “Гэрлэсэн” гэж дуудах болно. Учир нь ЭЗЭН чамайг таалж, газар чинь гэрлэх болно.
Би тэдэнд Намайг мэдэх зүрхийг өгнө. Учир нь Би бол ЭЗЭН. Тэд Над уруу бүх зүрх сэтгэлээсээ буцаж ирэх тул тэд Миний хүмүүс, Би тэдний Бурхан нь болно.
Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана. Тэд ЭЗЭНий хишиг, үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ. Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж, Тэд дахин хэзээ ч доройтохгүй.
Иудагийн хөвгүүд, Израилийн хөвгүүд хамтдаа цугларч, Өөрсдөдөө нэг тэргүүн томилон тэд газрыг эзэлнэ. Учир нь Иезреелийн өдөр агуу байх болно.
ЭЗЭН, Хосеад —Түүнийг Иезреел хэмээн нэрлэ. Учир нь Иезреелд урсгасан цусны төлөө удахгүй Би Иехүгийн гэрийг шийтгэж, Израилийн гэрийн хаанчлалыг төгсгөх болно.
Сүүдэрт нь амьдрагсад Үр тариаг дахин ургуулж, Усан үзмийн мод шиг цэцэглэх болно. Анхилаа нь Ливаны усан үзмийн дарс шиг байна.
ЭЗЭН хариулж, ард түмэндээ “Үзэгтүн, Би та нарт үр тариа, усан үзмийн шинэ дарс, тосыг илгээх гэж байна. Та нар түүгээр хангагдах болно. Би хэзээ ч дахин та нарыг Үндэстнүүдийн дунд доромжлол болгохгүй.
Би тэднийг авчирч, тэд Иерусалимын төвд амьдрах болно. Тэд Миний ард түмэн болж, үнэн ба зөв шударгаар Би тэдний Бурхан нь болно гэв.