Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 2:18 - Ариун Библи 2013

18 Мөн тэр өдөрт тэдний төлөө Хээрийн араатан, огторгуйн шувуу, газрын мөлхөгч амьтадтай Би гэрээ байгуулна. Нум, илд, дайныг энэ газраас халж, Тэднийг Би аюулгүй хэвтүүлнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Тэр өдөрт Би бас тэдний төлөө хээрийн араатнууд, огторгуйн шувууд ба газрын мөлхөгч амьтадтай гэрээ байгуулах болно. Би нум, илд ба дайныг энэ газраас халах бөгөөд тэднийг аюулгүй хэвтүүлнэ.

Onani mutuwo Koperani




Хосеа 2:18
27 Mawu Ofanana  

Сүйрэл ба өлсгөлөн болоход чи инээж, Хээрийн араатнуудаас ч эс айна.


Учир нь чи талын чулуунуудтай холбоотон болж, Хээрийн араатнууд ч чамтай эвтэй байх болно.


Араатан амьтад, хамаг мал сүрэг, Мөлхөгчид, жигүүртэн шувууд,


Ургамал ногоот бэлчээрт Тэр намайг хэвтүүлж, Усны дөлгөөн тийш Тэр намайг хөтлөн


Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоосон. Нумыг хугалан жадыг таллан хуваасан. Бамбайнуудыг галаар шатаасан.


Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж, Хүний ихэмсэг зан номхтгогдож, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.


Тэр өдөр хүний бардамнал нь номхтгогдож, Хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.


Үндэстнүүдийн хоорондохыг Тэр шүүж, Олон ард түмэнд шийдвэр гаргах болно. Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, Дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.


Тэр өдөр Иудагийн нутагт энэ дуу дуулагдана. “Бидэнд хүчирхэг хот байна. Авралд зориулан Тэрээр Хэрэм, бэхлэлт босгожээ.


Ард түмэн минь амар тайван орчинд, Аюулгүй гэрүүдэд, ажин түжин газарт амьдарна.


Учир нь чамайг Бүтээгч нь чиний нөхөр мөн. Нэр нь түг түмдийн ЭЗЭН. Чиний Аврагч нь Израилийн Ариун Нэгэн бөгөөд Бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн билээ.


Чоно хургатай хамт бэлчин арслан үхэр мэт сүрэл идэх бөгөөд шороо нь могойн хоол болно. Бүх ариун ууланд минь тэд ямар ч муу, хор хөнөөл үйлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.


Түүний өдрүүдэд Иуда аврагдаж, Израиль аюулгүй амьдарна. Дуудагдах нэр нь «ЭЗЭН бидний зөвт байдал» юм.”


Миний зарц Иаков аа, бүү ай» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Израиль аа, бүү зүрх алд. Учир нь харагтун, Би чамайг алсаас, Үр удмыг чинь олзлогдсон нутгаас нь аварна. Иаков буцан ирж, чимээгүй болж Тайван байж, түүнийг хэн ч айлгаж цочоохгүй.


Тэдгээр өдрүүдэд Иуда аврагдах бөгөөд Иерусалим аюулгүй оршин суух болно. Тэрээр ЭЗЭН бидний зөв шударга гэдэг нэрээр дуудагдах болно» хэмээв.


Би тэдэнтэй энх тайвны гэрээ байгуулж, хөнөөлт араатнуудыг энэ нутгаас үгүй хийх болно. Ингэснээр тэд цөлд аюулгүй амьдарч, ойд унтах юм.


Хүний хүү чи, Гогийн эсрэг эш үзүүлэн өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Мешех, Тубалын тэргүүн ноён болох Гог оо. Би чиний эсрэг байна.


Тэр өдөр Түүний хөл Иерусалимын урд, дорно зүгт Чидун уулан дээр гишгэнэ. Чидун уул зүүнээс баруун тийш өргөн хөндийгөөр голоороо хуваагдана. Тэгснээр уулын нэг тал нь умар зүг уруу, нөгөө тал нь өмнө зүг уруу нүүх болно.


ЭЗЭН бүх дэлхийн хаан болж, тэр өдөр ЭЗЭН цорын ганц байж, Түүний нэр цор ганц байх болно.


«Тэр өдөр олон үндэстэн ЭЗЭНтэй нэгдэж, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршино. Ийнхүү түг түмдийн ЭЗЭН та нар уруу намайг илгээснийг та нар мэдэх болно.


Тэр өдөрт танай хүн нэгбүр хөршөө өөрийн усан үзмийн мод, инжрийн модны доор суулгахаар урих болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.


Би Ефраимаас тэргийг нь, Иерусалимаас морийг нь тастана. Дайны нум тастуулна. Тэр үндэстнүүдэд амар тайвныг тунхаглаж, Түүний ноёрхол тэнгисээс тэнгис, Евфратаас газрын мухарт хүртэл орших болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa