Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 2:15 - Ариун Библи 2013

15 Дараа нь Би тэндээс түүнд усан үзмийн цэцэрлэгийг нь, Ахорын хөндийг мөн Найдварын үүд болгож өгнө. Тэр тэнд залуу насныхаа өдрүүдийнх шиг, Египет газраас гарч ирсэн өдрийнх шиг дуулах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Дараа нь тэндээс Би түүнд түүний усан үзмийн цэцэрлэгийг мөн Ахорын хөндийг найдварын хаалга болгон өгнө. Тэрээр тэнд залуу насныхаа өдрүүдийнх шиг Египетийн газраас гарч ирсэн өдрийнх шиг дуулах болно.

Onani mutuwo Koperani




Хосеа 2:15
33 Mawu Ofanana  

Небатын хүү Иеробоамын гэмээр явах нь түүний хувьд жирийн л зүйл байсан учир тэрээр сидончуудын хаан Етбаалын охин Иезебелтэй гэрлэж, Баалд үйлчилж, мөргөдөг болжээ.


Тэгэхэд тэд үгэнд нь итгэж, Түүнд магтаалыг дуулсан.


“Залуу байхаас минь тэд намайг Олон удаа хавчин зовоосон билээ” Одоо Израиль хэлэг.


Намайг хайгч ард түмний минь төлөө Шарон нь хонины бэлчээр, Ахорын хөндий үхэр сүргийн хэвтэр болно.


Тэд гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ.


ЭЗЭНий үг надад ирж —


Явж, Иерусалимын чихэнд тунхаглахдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Залуу үеийн чинь зориулалт, Сүйт бүсгүйнх мэт хайрыг чинь, Тариалаагүй газар нутаг болох цөлд хүртэл Намайг дагаж байсныг чинь Би санаж байна.


Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Чи дөнгөж сая Над уруу хандахдаа «Эцэг минь, Та миний залуугийн найз.


Учир нь Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ нутагт гэрүүд, талбайнууд болон усан үзмийн талбайнууд дахин худалдагдан авагдах болно» хэмээв” гэж хэлсэн.


Гэвч оюун бодолдоо тунгаах тусам Найдвар бас надад байна аа.


Бүх жигшүүр, янхандал дотроо чи нүцгэн шалдан, цусандаа тийчлэн байсан залуу насныхаа өдрүүдийг санаагүй.


Гэсэн ч залуу насны чинь өдрүүдэд чамтай байгуулсан гэрээгээ Би санаж, чамтай мөнхийн гэрээг байгуулна.


Би чиний хажуугаар өнгөрч, чамайг харсанд, үзэгтүн, чи хайрлуулах насан дээрээ байжээ. Тиймээс Би хормойгоо чиний дээгүүр дэлгэж нүцгэнийг чинь халхалсан. Би бас чамд тангараглан чамайг Минийх болгохоор чамтай гэрээнд нэгдсэн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


“Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би тараагдсан улсуудынх нь дундаас Израилийн гэрийг цуглуулж, үндэстнүүдийн нүдний өмнө ариун байдлаа тэдний дотор үзүүлэх үед тэд зарц Иаковтаа өгсөн газарт минь суух болно.


Тэд тэнд аюулгүй сууж, байшингууд барьж, усан үзмийн цэцэрлэгүүд тарих болно. Эргэн тойронд нь тэднийг жигшигчид дээр Би шүүлтийг гүйцэлдүүлэх цагт тэд аюулгүй амьдрах болно. Тэгээд тэд Намайг Бурхан ЭЗЭН нь гэдгийг мэдэх болно.»”


Израилийг залуу байх үед Би түүнийг хайрлан Хүүгээ Египетээс дуудан гаргав.


Харин эш үзүүлэгчээр дамжуулан, Израилийг Египетээс ЭЗЭН гаргаж, Эш үзүүлэгчээр дамжуулан тэр хамгаалагдсан.


Гэвч Египет газарт байх үеэс Би Бурхан ЭЗЭН чинь байсан. Товлогдсон найрын өдрүүдийнх шиг Би та нарыг дахин майхнуудад амьдруулах болно.


Гэвч Египет газраас Би та нарын Бурхан ЭЗЭН. Та нар Надаас өөр ямар ч бурхныг мэдэх ёсгүй. Учир нь Надаас өөр ямар ч аврагч байхгүй.


«Амрагуудын минь надад өгсөн хөлс энэ» гэж өгүүлэх Тэр эмийн усан үзэм, инжрийн моддыг Би сүйтгэх болно. Би тэдгээрийг ой болгож, Хээр талын араатнууд тэдгээрийг цөлмөнө.


Би олзлолоос Израиль түмнээ эргүүлж, Нуранги хотуудыг тэд дахин босгож амьдрах болно. Усан үзмийн төгөл тарьж, Дарсыг нь уун цэцэрлэгүүдийг байгуулж, Жимсийг нь идэх болно.


Найдварын хоригдлууд аа! Бэхлэлт уруу буцагтун. Би чамд хоёр дахин ихийг сэргээнэ гэдгээ Яг энэ өдөр Би тунхаглаж байна.


Израиль энэхүү дууг дуулан Оргилон дүүрэгтүн, худаг аа! Түүнд дуулагтун.


Үүд нь Би байгаа юм. Надаар орсон нь аврагдах болно. Орж гарч бэлчээр олно.


Тэд хүрч ирээд, чуулганыг цуглуулж, Бурхан өөрсөдтэй нь үйлдсэн бүхнийг болон итгэлийн үүдийг харийнханд нээснийг тайлагнаж,


Тэгээд Аханы дээр том чулуун овоо босгосон нь энэ өдрийг хүртэл байсаар байна. Ийнхүү ЭЗЭН нүүр буруулахаа больж, Түүний догшин уур хилэн намдав. Тиймээс ч тэр газар энэ өдрийг хүртэл Ахорын хөндий хэмээн нэрлэгдсээр иржээ.


Ийнхүү эргэн тойрон дахь дайснуудынх нь савраас өөрсдийг нь чөлөөлөн аварсан өөрсдийн Бурхан ЭЗЭНийг Израилийн хөвгүүд умартав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa