1 Ах дүүстээ “Амми” гэж, эгч дүүстээ “Рухама” хэмээн хэл.
1 Ах дүү нартаа “Амми” гэж, эгч дүү нартаа “Рухама” хэмээн хэл.
Би үнэхээр чамайг ерөөж, үр удмыг чинь тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Үр удам чинь дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэх болно.
“Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.
Тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно.
Хэдийгээр тэдний газар нутаг Израилийн Ариун Нэгэний өмнө ялаар дүүрэн боловч Израиль ч бас Иуда ч Түг түмдийн ЭЗЭН Бурхандаа орхигдоогүй.
тэд Миний зарлигууд дор явж, тогтоолуудыг минь сахин түүнийг үйлдэхийн тулд юм. Тэгээд тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно.
Би чиний дээр хүн амьтныг олшруулна. Тэд олширч, үржих болно. Би чамайг урьдын адил оршин суугчидтай болгож, анхныхаас илүү сайнаар чамд хандана. Тийнхүү чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
Эцэг өвгөдөд тань Миний өгсөн газарт та нар амьдрах болно. Та нар ард түмэн минь болж, Би Бурхан чинь болно.
Орших газар минь бас тэдэнтэй хамт байна. Би тэдний Бурхан болно. Тэд Миний ард түмэн болно.
“Заргалд, эхтэйгээ заргалд. Учир нь тэрээр Миний эхнэр биш, Би нөхөр нь биш. Тэрээр нүүрнээсээ завхайрлыг зайлуулаг. Хөхнийхөө хоорондоос садар самууныг арилгаг.
Өөрийнхөө төлөө Би Үүнийг газарт тариална, Ло-рүхамаг бас өршөөж, Ло-аммид «Та нар Миний ард түмэн» хэмээхэд «Та бол миний Бурхан» гэж Тэд хэлэх болно.”
Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, Мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, Алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. «Тэд бол Миний ард түмэн» гэж Би хэлнэ. «ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ” гэв.
Тиймд бид өршөөлийг хүлээн авч, ийм үйлчлэлтэй болсноор зүрх алдахгүй.
Би урьд нь доромжлогч, хавчигч, хүчирхийлэгч байсан ч өршөөлийг авав. Учир нь би үл итгэл дор мэдэхгүйгээр үйлдсэн юм.
Та нар урьд нь ард түмэн ч биш байсан бол одоо Бурханы ард түмэн болжээ. Та нар өршөөлийг хүртээгүй байсан боловч одоо та нар өршөөлийг хүртжээ.