Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 14:8 - Ариун Библи 2013

8 Ефраим аа, Би шүтээнүүд шиг гэж үү? Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ. Би мөнх ногоон майлстай адил. Надаас чи үр жимсээ олно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Ефраим аа, Би шүтээнүүдтэй ямар хамаатай вэ? Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ. Би бол саглагар нарстай адил юм. Надаас чиний үр жимс гарна.

Onani mutuwo Koperani




Хосеа 14:8
23 Mawu Ofanana  

Тэрээр хүмүүст дуулж, тунхаглахдаа “Нүгэл хийж, зөвийг гажуудуулахад минь Надад хариу эс ирэв.


Олж харахгүй байгаа юмыг минь Надад зааж өгөөч, Хэрэв би гэм бурууг үйлдсэн байх аваас Харин дахин үйлдэхгүй” гэж хэлж байсан уу?


Би зэлүүд газарт хуш, хуайс, гавирт мод хийгээд чидун моддыг тавьж, Цөлд майлс, жодоо, нягт шар модыг хамт суулгана.


Өргөст бутны оронд майлс, Халгайн оронд лишмядаг ургана. Энэ бол ЭЗЭНд нэр хүнд, Үл устах мөнхийн тэмдэг болно.”


Ариун газрыг минь үзэсгэлэнтэй болгохын тулд Ливаны сүр жавхлан болох Майлс, жодоо, нягт шар мод чам уруу ирнэ. Би хөлийнхөө гишгүүрийг сүр жавхлантай болгоно.


Тэр нь мөчрөө салаалуулж, жимс гарган сүрлэг хуш мод болохын тулд Израилийн өндөр ууланд Би түүнийг суулгана. Түүн дээр төрөл бүрийн шувууд үүрлэнэ. Тэд түүний мөчрүүдийн сүүдэрт үүрлэх болно.


Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь, хамаг шүтээнээс чинь цэвэрлэх болно.


Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнсэв.


Түүний дүүрнээс нь бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан.


Бүх сайн, зөвт байдал ба үнэнд гэрлийн үр жимс байна.


Ингэхдээ Бурханы магтаал ба алдрын төлөө Есүс Христээр ирэх зөвт байдлын үр жимсээр дүүрэн байгтун.


Учир нь Өөрийн сайн тааллын төлөө та нарын хүсэх, ажиллахын аль алинд нь та нарын дотор үйлдэгч нь Бурхан Өөрөө юм.


Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.


Учир нь тэд өөрсдөө хэрхэн та нарын дунд бид очсон болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ Бурхан өөд эргэж,


Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч, өөрчлөгдөх сүүдэр ч үгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa