Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 14:7 - Ариун Библи 2013

7 Сүүдэрт нь амьдрагсад Үр тариаг дахин ургуулж, Усан үзмийн мод шиг цэцэглэх болно. Анхилаа нь Ливаны усан үзмийн дарс шиг байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Түүний сүүдэрт амьдрагсад нь дахин үр тариаг ургуулан, усан үзмийн мод шиг цэцэглэх болно. Түүний алдар нэр нь Ливаны усан үзмийн дарс шиг байх болно.

Onani mutuwo Koperani




Хосеа 14:7
17 Mawu Ofanana  

Хэдийгээр зовлон шаналангийн дунд Би явах болсон ч Та намайг сэргээнэ. Дайснуудын минь уур хилэнгийн өмнөөс Та мутраа сунгах бөгөөд Баруун мутар тань намайг аварна.


Таны хүмүүс Танд баярлахын тулд Та Өөрөө биднийг сэргээхгүй гэж үү?


Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.


Ой модон дунд алимын мод хэр билээ. Олон хөвгүүн дунд амраг чи минь тэр билээ Сүүдэр дор нь би суумаар таатай Жимс нь тагнайд минь жигтэйхэн амттай.


Сүйт бүсгүй минь, уруул чинь балыг дуслуулмуй Сүү бал хоёр хэл дор чинь баймуй Хувцасны чинь анхилал Ливаны анхилаан амуй.


Хөндийн ногоо дэлгэрэхийг харж Усан үзэм цэцэглэж үү Анарын мод нахиалж уу үзэхээр Самрын цэцэрлэгт орж явчихав, би.


Учир нь мөчир нахиагаа газар нь ургуулж Дотор нь тарьсныг цэцэрлэг нь ургуулдаг шиг Эзэн БУРХАН бүх үндэстний өмнө Зөвт байдал, магтаалыг бий болгоно.


Тэр нь мөчрөө салаалуулж, жимс гарган сүрлэг хуш мод болохын тулд Израилийн өндөр ууланд Би түүнийг суулгана. Түүн дээр төрөл бүрийн шувууд үүрлэнэ. Тэд түүний мөчрүүдийн сүүдэрт үүрлэх болно.


Израильд Би шүүдэр нь болж. Сараана цэцэг адил тэд дэлбээлэн Ливаны хуш мод мэт үндэслэнэ.


Тэр өдөрт Би хариулна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэнгэрүүдэд Би хариулж, Тэд газарт хариулна.


Газар нь үр тариа, шинэ дарс, тосонд хариулж, Тэдгээр нь Иезреелд хариулна.


Биднийг хоёр хоногийн дараа Тэр амилуулна, Биднийг гурав дахь өдөрт Тэр босгох болно, Тэгснээр бид өмнө нь амьдрах болно.


“Үр амар тайван ургана. Усан үзэм жимсэлж, газар үр жимсээ гаргаж, тэнгэр шүүдрээ буулгана. Энэ бүх зүйлийг энэ ард түмний үлдэгсдэд Би өвлүүлнэ.


Есүс Мартад —Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг нь үхэвч амилна.


Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Буудайн үр газар эс унан, эс үхвээс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхвээс олон үр гаргана.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa