Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 13:6 - Ариун Библи 2013

6 Бэлчээртэй болмогцоо тэд цаджээ. Цадмагцаа зүрх нь бардам болжээ. Тиймээс тэд Намайг мартсан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Өөрийн бэлчээртэй болмогц тэд цатгалан болсон. Цатгалан болмогц тэдний зүрх бардам болжээ. Тийм учраас тэд Намайг мартсан.

Onani mutuwo Koperani




Хосеа 13:6
23 Mawu Ofanana  

Харин тэдэнд өгсөн Таны агуу сайн сайханд ба Тэдний өмнө тавьсан өргөн уудам, Үржил шимт газартай хаанчлалдаа Танд тэд үйлчилсэнгүй, Өөрсдийн муу үйлээсээ ч буцсангүй.


Гэм буруутан бардам нүүрлэж, эс хайдаг агаад Түүний бүхий л санаа бодолд “Бурхан байдаггүй”.


Эс тэгвэл би хангалттай дүүрнийг хүртэж, “ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд, Няцаж буцах вий, Эсвэл ядууран хулгай хийж, Бурханыхаа нэрийг бузарлах вий.


Учир нь чи авралынхаа Бурханыг умартан, Хоргодох газрынхаа хадыг эс санав. Түүнчлэн чи дур булаам ургамлууд тарьж, Харийн усан үзмийн нахиаг суулгажээ.


Яагаад Би чамайг уучлах ёстой билээ? Хүүхдүүд чинь Намайг орхиж, бурхад биш тэдгээрээр тангарагласан шүү дээ. Тэднийг Би цадтал хооллоход Харин тэд завхайрч, янхны гэрт бөөгнөрөв.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлджээ. “Чи Намайг мартаж, Намайг нурууныхаа ар тийш хаясан учир одоо чи булай явдал, янхандлынхаа шийтгэлийг үүр.”


Их мэргэн ухаан хийгээд наймаагаараа Чи баялгаа ихэсгэж, Зүрх чинь баялагаасаа болж бардамнав.)


Израиль усан үзмийн саглагар мод ажээ. Тэрээр өөртөө үр жимсийг гаргадаг. Жимс нь ихсэх тусам тэр Улам олон тахилын ширээ хийв. Газар нутаг нь элбэг дэлбэг болох тусам Тэд ариун баганануудаа сайжруулав.


Ефраим “Үнэхээр би баян болсон. Би өөртөө эд баялгийг олсон. Бүх хүч хөдөлмөр дотор минь Нүгэл гэхээр хилэнцийг тэд надаас олохгүй” гэсэн.


Баалын өдрүүдийн учир Би түүнийг шийтгэх болно. Тэр тэдгээрт утлага уугиулж, Ээмэг, эрдэнээр өөрийгөө гоёж чимэн Амрагуудаа даган явсаар Намайг мартсан” гэж ЭЗЭН айлдаж байна.


Амрагуудаа мөшгөн дагавч Тэднийг тэр гүйцэхгүй. Тэднийг хайх боловч олохгүй. Тэгээд тэр эм «Би анхны нөхөртөө буцаж очъё, Учир нь тэр үед би одооноос илүү сайн байсан» гэх болно.


Ард түмэн минь мэдлэг дутсанаас болж устгагдсан. Чи мэдлэгээс татгалзсан учир Би ч чамайг тахилч минь байхаас татгалзана. Чи Бурханыхаа хуулийг мартсан болохоор Би ч бас хүүхдүүдийг чинь мартах болно.


Олшрох тусмаа тэд Миний эсрэг улам их нүгэл үйлдэж байв. Би алдар цууг нь ичгүүрээр солино.


Учир нь Би Ефраимын хувьд арслан мэт, Иудагийн гэрийн хувьд залуу арслан мэт байх болно. Би Өөрөө тасчин урж явна. Намайг авч явахад хэн ч аварч эс чадна.


Тэд зүрхнээсээ Над уруу хашхирсангүй, Харин орондоо орилно. Буудай, шинэ дарсны төлөө цугларцгааж, Надаас тэд эргэн холддог.


Учир нь Израиль Бүтээгчээ мартаж, Орднуудыг байгуулсан. Иуда бас бэхлэгдсэн хотуудыг олшруулсан. Хотууд уруу нь Би гал илгээж Орднуудыг нь тэр түймэрдэх болно.


Тэд Надаас бус өөрсдөөсөө хаадыг залжээ. Тэд Надаас бус өөрсдөөсөө ноёдыг томилжээ Би үүнийг мэдсэнгүй. Мөнгө, алтаараа өөрсдөдөө Шүтээнүүдийг бүтээсэн ч тэд сөнөнө.


Өөрийг чинь төрүүлсэн Хадыг чи үл хайхран Чамайг гаргасан Бурханыг чи мартжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa