Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 13:16 - Ариун Библи 2013

16 Самари, Бурханыхаа эсрэг тэрсэлсэн учир ялаа үүрнэ. Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх шидүүлж, Жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчүүлэх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Самари Бурханыхаа эсрэг тэрсэлсэн учир Буруутайд тооцогдоно. Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх бяцлагдаж, жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчигдэх болно.

Onani mutuwo Koperani




Хосеа 13:16
23 Mawu Ofanana  

Тэр үед хотын хаалгыг нээж өгөөгүйгээс болж Менахем Тирзагаас авахуулан Тифсаг буюу түүн дотор болон хил хязгаарт нь байсан бүх хүнийг цохиж, бүх жирэмсэн эмэгтэйчүүдийг нь сийчжээ.


Иймээс ЭЗЭН Израильд маш их уурлан тэднийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулав. Иуда овгоос өөр хэн ч үлдсэнгүй.


Тэгээд Ассирийн хаан бүх газрыг цөмрөн дайрч, Самарийг гурван жил бүсэлжээ.


Хошеагийн есдүгээр онд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу авч явж, Гозан голын дэргэдэх Хала ба Хаборт мөн медечүүдийн хотуудад суурьшуулав.


Хазаел —Миний эзэн юунд уйлна вэ? гэж асуусанд Елиша —Учир нь Израилийн хөвгүүдэд чиний хийх бузар мууг би мэдэж байна. Тэдний бэхлэлтүүдийг чи галдаж, залуусыг нь илдээр хороон, нялхсыг нь няц дарж, жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь гэдсийг сийчих болно гэж хариулав.


Нялхсыг ч нүдний нь өмнө хэмх чулуудан Орон байрыг нь тонож, Эхнэрүүдийг нь хүчирхийлнэ.


Ефраимын бэхлэгдсэн хот, Дамаскийн хэмжээлшгүй эрх мэдэл арилж, Арамын үлдэгсэд Израилийн хөвгүүдийн цог жавхлантай адил болно гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглав.


Учир нь хүүг “Аав, ээж” гэж хэлж сурахаас өмнө, Дамаскийн эд баялаг, Самарийн олз Ассирийн хааны өмнө аваачигдана гэв.


Тэдний зүрх хуваагдсан. Тэд одоо буруугаа үүрэх ёстой. ЭЗЭН тэдний тахилын ширээнүүдийг нурааж, Баганануудыг нь эвдэх болно.


Хотуудынх нь эсрэг илд эргэлдэж, Зөнч-тахилчдыг нь сөнөөж, Зөвлөгөөнөөсөө болж тэд цөлмөгдөнө.


Тэд зүрхнээсээ Над уруу хашхирсангүй, Харин орондоо орилно. Буудай, шинэ дарсны төлөө цугларцгааж, Надаас тэд эргэн холддог.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Аммоны хөвгүүдийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэд хил хязгаараа өргөжүүлэхийн тулд Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.


Ашдодын цайзууд болоод Египет газар дахь цайзуудад зарлагтун. “Самарийн уулс дээр цуглар. Түүний доторх их үймээн самууныг, дунд нь буй дарлалыг үз.


Тахилын ширээний хажууд зогсож буй Эзэнийг би харав. Тэр “Босгуудыг нь ганхуулахын тулд Баганануудын толгойг цохь. Бүгдийнх нь толгой дээр тэдгээрийг эвд. Үлдэгсдийг нь Би илдээр ална. Оргогч нь үл зайлна, Зугтагч нь эс мултарна.


Түүний дор уулс нь хайлж, Хөндий талууд хуваагдан Галын дэргэдэх лааны тос мэт Хясаанаас цутгах ус мэт болно.


Та нар Омрийн тогтоолууд ба Ахабын гэрийн бүх үйлсийг сахиж, Тэдний зөвлөгөөгөөр алхдаг тул Би та нарыг сүйрүүлж, Оршин суугчдыг чинь элэг доог болгоно. Миний ард түмний зэмлэлийг Та нар үүрэх болно.”


Гэсэн ч тэр цөлөгдөж, олзлогдон явсан. Гудамж бүрийн эхэнд балчир хүүхдүүдийг нь хэмхэртэл чулуудсан. Тэд хүндэтгэлтэй хүмүүсийнх нь төлөө шавга татаж, Бүх агуу хүмүүсийг нь дөнгөлсөн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa