Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 13:14 - Ариун Библи 2013

14 Би тэднийг Үхэгсдийн орны хүчээс золих уу? Би тэднийг үхлээс аврах уу? Үхэл ээ, өргөс чинь хаана байна вэ? Үхэгсдийн орон оо, хатгуур чинь хаана байна вэ? Харцнаас минь өрөвдөл нууцлагдана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Би тэднийг Үхэгсдийн орны хүчээс золих уу? Би тэднийг үхлээс золих уу? Үхэл ээ, чиний өргөсүүд хаана байна вэ? Үхэгсдийн орон оо, чиний хатгуур хаана байна вэ? Миний харцнаас энэрэл нууцлагдах болно.

Onani mutuwo Koperani




Хосеа 13:14
32 Mawu Ofanana  

Тэр нь өнөөх хүнийг нигүүлсэж, “Түүнийг нүхэнд унахаас авар. Төлөөсийг нь би олов” гэвэл


Хүзүү нь хүч чадлаар тогтдог бөгөөд Хүйдэс айдас ч өмнө нь цовхчдог.


Учир нь Та намайг Үхэгсдийн оронд орхихгүй Ариун Нэгэндээ нүх үзүүлэхгүй.


ЭЗЭН, Та амийг минь Үхэгсдийн орноос татан гаргасан. Намайг нүх уруу уруудуулахгүйн тулд Та намайг амьд үлдээсэн.


Харин Бурхан амийг минь Үхэгсдийн орны гараас золино. Учир нь Тэр намайг авна. Села


Хүн баяжиж, Гэр орных нь хөрөнгө нэмэгдэхэд бүү ай.


Надад олон зовлон шаналанг үзүүлсэн Та Намайг дахин сэргээж, Газрын гүнээс дахин татан гаргана.


Учир нь надад хандсан нигүүлсэл тань агуу бөгөөд Та сүнсийг минь Үхэгсдийн орны гүнээс аварсан.


Тэр, үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин Ард түмнийхээ зэмлэлийг Бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм.


Таны үхэгсэд амилж, Цогцос минь босно. Тоосонд хэвтэгчид ээ! Бос, баярлан хашхирагтун. Таны шүүдэр нь гэрлүүдийн шүүдэр мэт билээ. Газар нь сүгүүдийг гаргана.


ЭЗЭН тунхаглаж байна. “Намайг орхисон чи арагшаа явсаар л байна. Тиймээс Би чиний эсрэг гараа сунгаж, чамайг устгана. Би зөөлөн хандсаар байгаад залхжээ.


Харин тэр хүн нь ЭЗЭНий харамсахгүйгээр хөмрүүлсэн хотуудтай адил байг. Тэрээр өглөө хашхирааныг, Өдөр түгшүүрийн хашхирааныг сонсог.


Гэрэл болгож өдрөөр нарыг, Шөнөөр сар болон оддыг тогтоогдсон зарлигаар өгдөг, Давалгааг нь хүржигнэтэл далайг хутгадаг ЭЗЭН ингэж айлдаж байна. Нэр нь түг түмдийн ЭЗЭН.


Тэгтэл Тэр надад айлдаж —Амьсгалд эш үзүүл. Хүний хүү! Эш үзүүлж “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Амьсгал аа, дөрвөн зүгээс ирж, энэ алагдагсад дээр үлээж, тэднийг амилуул»” гэж хэл гэв.


Биднийг хоёр хоногийн дараа Тэр амилуулна, Биднийг гурав дахь өдөрт Тэр босгох болно, Тэгснээр бид өмнө нь амьдрах болно.


Израилийн эсрэг бардамнал нь гэрчлэвч ЭЗЭН Бурхандаа тэд эс эргэв. Энэ бүгдийн улмаас ч Түүнийг эс эрэв.


“ЭЗЭН Би өөрчлөгдөшгүй. Тиймд Иаковын хөвгүүд ээ, та нар сөнөхгүй.


Бурхан бол худал хэлдэг хүн биш, Гэмшин харамсдаг хүмүүн ч бус. Тэрээр айлдчихаад, Түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Түүнийгээ сайн болгохгүй гэж үү?


Хэрэв тэдний огоорол нь дэлхийн эвлэрэл бол хүлээн авалт нь үхэгсдээс амилах адил бус уу?


Учир нь Бурханы бэлгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ.


Учир нь бид майхандаа байхдаа дарамтлагдан гасалдаг. Учир нь үхдэг нь амиар залгигдахын тулд бид тайлахыг бус, өмсөхийг хүсдэг юм.


Тэр бүх юмсыг Өөртөө захируулж чадах хүчээрээ дорд биеийг маань Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө.


Учир нь бид Есүс үхсэн бөгөөд амилсанд итгэдэг агаад Есүсээр нойрсогсдыг Бурхан Түүний хамт тийнхүү авчирна.


Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч, өөрчлөгдөх сүүдэр ч үгүй.


Дотроо байсан үхэгсдийг тэнгис гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэгбүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв.


Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ.


Харагтун, би зэгэл ногоон морийг харлаа. Түүнийг унасан нэгний нэрийг “Үхэл” гэдэг бөгөөд Үхэгсдийн орон түүнийг дагаж байлаа. Дэлхийн дөрөвний нэгийг илд, өлсгөлөн, тахал, газрын зэрлэг араатнуудаар хөнөөх эрх мэдэл тэдэнд өгөгдөв.


Мөн Израилийн Алдар худал ярихгүй, харамсаж буцах ч үгүй. Учир нь Тэр харамсаж буцдаг хүнтэй огт адилгүй гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa