Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 13:11 - Ариун Библи 2013

11 Би уур дотроо чамд хааныг өгч, Хилэн дотроо түүнийг буцаан авсан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Би Өөрийн уур дотор чамд хааныг өгсөн ба Өөрийн хилэн дотор түүнийг буцаан авсан.

Onani mutuwo Koperani




Хосеа 13:11
18 Mawu Ofanana  

Тэрслэл олширсон газар захирагч олшрох Тэнэгэр ухаант захирагч удаан тогтнох.


Үнэхээр одоо тэд “Бид ЭЗЭНийг хүндэтгэдэггүй учраас бидэнд хаан алга. Хаан ч бас бидний төлөө юу хийж чадахсан билээ?” хэмээх болно.


Самари, усны мандал дээрх мөчир мэт Хаантайгаа хамт тайрагдах болно.


Учир нь Израилийн хөвгүүд олон хоногийн турш хаангүй, ноёнгүй, тахилгүй, ариун баганагүй, ефодгүй, гэрийн шүтээнгүй үлдэх болно.


Тэд Надаас бус өөрсдөөсөө хаадыг залжээ. Тэд Надаас бус өөрсдөөсөө ноёдыг томилжээ Би үүнийг мэдсэнгүй. Мөнгө, алтаараа өөрсдөдөө Шүтээнүүдийг бүтээсэн ч тэд сөнөнө.


Самуел ард олныг ЭЗЭН дээр Мизпад дуудан цуглуулж,


Гэтэл бүхий л гай гамшиг, зовлон шаналангаас чинь аварсан өөрсдийнхөө Бурханыг та нар өнөөдөр үл хэрэгсэн түлхэж, “Бидний дээр хааныг тавигтун!” гэцгээсэн. Тиймээс одоо Бурханы өмнө овог ба мянга түмээрээ зогсогтун гэж хэлэв.


Тэгээд Самуел бүх Израильд хандан —Харагтун! Та нарын надад хэлсэн бүгдийг буюу дуу хоолойг чинь би сонсож, та нарын дээр хааныг томилов.


Тиймээс өөрийн хүсэж сонгосон хааныг үзтүгэй. ЭЗЭН та нарын дээр хааныг тавив.


Гэвч Самуел, Саулд —Би тантай хамт буцахгүй. Учир нь та ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн бөгөөд ЭЗЭН ч таныг үл хэрэгсэж, Израилийг захирах хаан байлгахыг болиулсан билээ гэв.


ЭЗЭН, Самуелд —Израилийн хаан байхыг нь болиулж Миний үл хэрэгссэн Саулын хойноос хэдий болтол гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь түүний хөвгүүдийн дундаас Өөртөө Би хааныг харан сонгосон билээ гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa