Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 12:3 - Ариун Библи 2013

3 Хэвлийд байхдаа тэр ахыгаа өсгийнөөс нь барьж, Эрийн цээнд хүрээд Бурхантай тэмцэлдсэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Хэвлийд байхдаа тэр ахыгаа өсгийнөөс нь барьж, өсөн том болсны дараа Бурхантай тэмцэлдсэн.

Onani mutuwo Koperani




Хосеа 12:3
14 Mawu Ofanana  

Удаах дүү нь Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учир түүнд Иаков гэдэг нэр өгчээ. Ребека тэднийг төрүүлэхэд Исаак жаран настай байлаа.


Иймээс ЭЗЭН Израильд маш их уурлан тэднийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулав. Иуда овгоос өөр хэн ч үлдсэнгүй.


ЭЗЭН, Израилийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулах хүртэлээ түүний бүх үр удмаас татгалзаж, тэднийг зовоож, дээрэмчдийн гарт өгөв.


Өөрийн бүх зарц, эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан ёсоороо ЭЗЭН Израилийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулах хүртэл тэд тэгэв. Ингээд Израиль эх нутгаасаа Ассири уруу энэ өдрийг хүртэл цөлөгдсөн билээ.


Тиймээс Би та нарыг буруутгасаар байх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Мөн та нарын хүүхдүүдийн хүүхдүүдийг Би буруутгах болно.


Эдүгээ төгсгөл чиний дээр бөгөөд Би уураа чиний эсрэг илгээж, чамайг замналын чинь дагуу шүүн хамаг жигшүүрийг чинь чиний дээр буцаан төлж буулгана.


Тун удахгүй Би уураа чам дээр асгаж, хилэнгээ чиний эсрэг гүйцээнэ. Би чамайг замналын чинь дагуу шүүн чиний дээр хамаг жигшүүрийг чинь нөхөн төлнө.


Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун. Энэ газрын оршин суугчдын эсрэг ЭЗЭНд зарга байна. Итгэмжит байдал, энэрэл ба Бурханыг мэдэх мэдлэг Энэ газарт, учир нь, алга.


Ард түмэнд ямар байна, Тахилчид ч тийн байна. Тиймээс Би тэднийг Замуудынх нь төлөө шийтгэж, Үйлсийнх нь төлөө тэдэнд хариу төлөх болно.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Иудагийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэд ЭЗЭНий хуулиас татгалзаж, Тушаалуудыг нь сахиагүй. Эцгүүдийнхээ дагаж байсан Худлаар тэд төөрөгдсөн тул


Уулс болон дэлхийн хүчит суурь аа, ЭЗЭН ард түмнийхээ эсрэг заргатай тул ЭЗЭНий заргыг сонсогтун. Тэрээр Израильтай заргалдах болно.


Хүүхдүүдийг хараахан төрөөгүй, ямар ч сайн, муу зүйл үйлдээгүй байхад нь Бурханы сонголтын зорилго нь үйлсээр бус, харин Дуудагчийн улмаас байхын тулд


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa