Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 12:11 - Ариун Библи 2013

11 Гилеадад ёс бус юм байна уу? Үнэхээр тэд хоосон юм. Гилгалд тэд бухнуудыг тахиж байна. Тийм ээ, тахилын ширээнүүд нь Тариан талбайн шангуудын хажуудах чулуун овоонууд шиг юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Гилеадад хууль бус явдал байна уу? Үнэхээр тэд зохисгүй юм. Гилгалд тэд бухнуудыг тахиж байна. Тийм ээ, тэдний тахилын ширээнүүд нь тариан талбайн шангуудын хажуу дахь чулуун овоонууд шиг юм.

Onani mutuwo Koperani




Хосеа 12:11
18 Mawu Ofanana  

Гилеадад түр суугчдын нэг тишбе хүн Елиа, Ахабт —Миний хүндэтгэдэг, Израилийн Бурхан ЭЗЭН амьд! Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч бүү орог, шүүдэр ч бүү бууг гэв.


Тэгсэн ч ЭЗЭН Өөрийн бүх эш үзүүлэгч болон үзмэрч бүрээр дамжуулан Израиль ба Иудад гэрчилж —Эцэг өвгөдөд чинь Миний тушаасан буюу зарц эш үзүүлэгчдээрээ дамжуулан Миний та нарт илгээсэн бүх хуулийг дагаж, өөрсдийнхөө ёрын муу замуудаас эргэн Миний тушаал, Миний тогтоолуудыг сахигтун гэж айлдсаар байсан.


Тэд дэмий хоосон, доог тохууны бүтээл. Шийтгэлийнхээ цагт тэд устана.


Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг. Тэдний шүтээн бол мод.


“Би Танд үйлчлэхгүй” гээд Чи аль хэдийнээ буулгаа хугалан эвдэж, Дөнгөө авч хаяжээ. Өндөр толгод бүрийн доор Ногоон мод бүрийн доор Чи янхан мэт хэвтэв.


Өөрсдөдөө бүтээсэн бурхад чинь хаана байна вэ? Зовлонгийн чинь цагт тэд Чамайг аварч чадах юм бол тэд босоцгоог. Иуда, хотуудын чинь тоогоор чамд бурхад байдаг билээ.


Хүний хүү чи, Израилийн гэрт тааврыг таалгаж, сургаалт зүйрлэлийг өгүүлэн


Израиль усан үзмийн саглагар мод ажээ. Тэрээр өөртөө үр жимсийг гаргадаг. Жимс нь ихсэх тусам тэр Улам олон тахилын ширээ хийв. Газар нутаг нь элбэг дэлбэг болох тусам Тэд ариун баганануудаа сайжруулав.


Тэдний зүрх хуваагдсан. Тэд одоо буруугаа үүрэх ёстой. ЭЗЭН тэдний тахилын ширээнүүдийг нурааж, Баганануудыг нь эвдэх болно.


Израиль аа, хэдийгээр чи садарладаг ч Иудаг бүү ялтан болго. Гилгал уруу бүү яв, Бет-Авен өөд бүү өгс. “ЭЗЭН амьд!” хэмээн бүү тангарагла.


Гилеад бол цуст мөр, ёс бусыг үйлдэгчдийн хот юм.


Ефраим нүгэл үйлдэх гэж Тахилын ширээг олшруулсанд Тэдгээр нь түүнд нүглийн тахилын ширээнүүд болов.


Бүх ёрын муу нь Гилгалд байна. Үнэхээр, Би тэднийг тэнд үзэн ядахаар ирсэн билээ! Үйлсийнх нь булай муугаас болж Би тэднийг гэрээсээ хөөж гаргана. Би тэднийг цаашид хайрлахгүй. Бүх ноёд нь тэрслэгчид билээ.


“Бетел уруу ирээд, тэрслэл зөрчилөө үйлд. Гилгалд тэрслэл зөрчилөө олшруул! Өглөө бүр, нядлах тахилаа авчирч, Гурав хоног бүрд аравны нэгээ өргө.


Харин Бетелийг бүү хай, Гилгал уруу бүү оч, Беершебагаар бүү дайр. Учир нь Гилгал заавал олзлогдон явж, Бетелд золгүй явдал учирна


Хоосон шүтээнүүдийг хүндэтгэгчид Итгэмжит байдлаа умартдаг бол


Тэрээр —Үгийг минь сонсогтун. Хэрэв та нар дунд эш үзүүлэгч байвал ЭЗЭН Би түүнд үзэгдлээр Өөрийгөө мэдүүлж, Би түүнтэй зүүдэнд нь ярьдаг юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa