Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 12:1 - Ариун Библи 2013

1 Ефраим салхиар хооллон Дорнын салхийг үргэлж мөшгөж байна. Тэрээр заль мэх, хүчирхийллийг олшруулж байна. Тэр Ассиритай гэрээ байгуулж, Египет уруу тос зөөдөг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Ефраим салхиар хооллон, үргэлж дорнын салхийг мөшгөдөг. Тэр заль мэх ба хүчирхийллийг олшруулна. Тэр Ассиритай гэрээ байгуулж, Египет уруу тос зөөж байна.

Onani mutuwo Koperani




Хосеа 12:1
20 Mawu Ofanana  

Бас түүний дараа дорнын салхинд хатаж хорчийсон долоон нарийхан түрүү гарч иржээ.


Ассирийн хаан Пул тэр нутагт ирсэн бөгөөд Менахем түүнд мянган талант мөнгө өгөв. Ингэсэн нь хаанчлалыг гартаа батжуулахад нь Пулын гар түүнийг дэмжиж магад гэснийх байлаа.


Үүнээс гадна, тэрээр Иудагийн уулс дээр мөргөлийн өндөрлөгүүдийг босгон Иерусалимын оршин суугчдыг завхайруулж, Иудаг төөрүүлэв.


—Хоосон мэдлэгээр цэцэн нь хариулж, Дорнын салхиар өөрсдийгөө дүүргэх ёстой юу?


Харин тэд амаараа Түүнд бялдуучилж, Хэлээрээ Түүнд худал ярьсан.


Чи юунд замаа өөрчлөн ийм их хэрэн тэнүүчилнэ вэ? Ассири чамайг шившиг болгосны адил Египет ч бас чамайг шившиг болгоно.


Бүх хоньчдыг чинь салхи хийсгэн хамж, Амрагууд чинь олзлогдоно. Тэгэхэд чи бүх хилэнцэт явдлаасаа болж Лавтайяа ичиж, доромжлогдоно.


Та нарын бүх ах дүү, Ефраимын бүх үр удмыг гарган хаясан шигээ Би та нарыг мэлмийнээсээ гарган хаяна.


Хүрэлцэхүйц талх олох гэж Египет, Ассирид захирагдав.


Харагтун, тэр таригдсан боловч өтгөн ургах уу? Дорнын салхи түүнийг цохиход л тэр нь бүрмөсөн хатаж, ургасан мандалдаа хатах бус уу»” гэжээ.


Ефраим Намайг хуурмагаар, Израилийн гэр заль мэхээр хүрээлүүлж байна. Харин Иуда Бурхантай алхсаар Ариун Нэгэнд дуулгавартай байна.


Би догшин уураа гүйцэлдүүлэхгүй. Би дахин Ефраимыг сүйтгэхгүй. Учир нь Би хүн бус, Харин Бурхан юм. Би та нарын дунд буй Ариун Нэгэн бөгөөд Би хилэгнэл дотор ирэхгүй.


Израиль аа, хэдийгээр чи садарладаг ч Иудаг бүү ялтан болго. Гилгал уруу бүү яв, Бет-Авен өөд бүү өгс. “ЭЗЭН амьд!” хэмээн бүү тангарагла.


Салхи тэднийг жигүүртээ ороож, Тахилуудаасаа тэд ичих болно.


Ефраим өвчнөө, Иуда шархаа үзээд, Ефраим Ассири уруу явж, Иареб хаан уруу илгээв. Харин тэр чамайг эдгээж, Шархыг чинь эмчилж чадахгүй.


Би Израилийг эмчлэх үед Ефраимын хилэнц, Самарийн муухай үйлдлүүд илчлэгдэнэ. Учир нь тэд хуурмагийг үйлджээ. Хулгайч дотогшоо орж, Дээрэмчид гадаа тоноцгооно.


Ефраим ухвар мөчид, Тэнэг тагтаа мэт болжээ. Тэд Египетийг дуудаж, Ассири уруу явцгаана.


Учир нь салхийг тарьдаг тэд Шуурга хурааж авдаг. Тариа нь түрүүгүй тул гурил эс гаргана. Хэрэв гаргах болвол Гаднынхан түүнийг нь залгина.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa