Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 11:6 - Ариун Библи 2013

6 Хотуудынх нь эсрэг илд эргэлдэж, Зөнч-тахилчдыг нь сөнөөж, Зөвлөгөөнөөсөө болж тэд цөлмөгдөнө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Илд нь тэдний хотуудын эсрэг эргэлдэж, тэдний даамангийн хаалтуудыг нурааж, тэдний зөвлөгөөнөөс болж тэднийг түймэрдэх болно.

Onani mutuwo Koperani




Хосеа 11:6
25 Mawu Ofanana  

Ийн тэд үйлсээрээ бузарлагдан Үйлдлээрээ садар самууныг хийжээ.


Олон удаа Тэр тэднийг аварсан. Харин тэд сэдлээрээ тэрсэлж, Гэм буруудаа улам шигдэн ялзарсан.


Учир нь ургац хураахын өмнө нахиа дэлгэрч, Цэцэг нь боловсорсон усан үзэм болоход Намиаг нь Тэр хутгаар тайрч, Сэрийсэн мөчрүүдийг тастан зайлуулна.


Бэхлэгдсэн хотууд хоосорч, Эдлэн газар нь цөл мэт мартагдана. Тэнд тугал бэлчин хэвтэж, Мөчрүүдийг нь иднэ.


“Хөөрхий еэ, нүгэл дээр нүгэл нэмэхийн тулд Надгүйгээр төлөвлөгөө зохиож, Сүнсний минь оролцоогүйгээр эвсэл байгуулагч, Дуулгаваргүй хөвгүүд” гэж ЭЗЭН айлдаж байна.


Тиймээс ЭЗЭН Израилиас толгой, сүүлийг нь тастаж, Ганцхан өдөрт далдуу модны Иш, мөчрийг нь тас огтолно.


Тэд ургацыг чинь, хүнсийг чинь залгина. Тэд хөвгүүдийг чинь, охидыг чинь залгина. Тэд хонин сүргийг чинь, үхэр сүргийг чинь залгина. Тэд усан үзмийг чинь, инжрийн моддыг чинь залгина. Тэд чиний найддаг бэхлэгдсэн хотуудыг илдээр үгүй хийх болно.


Халдеичуудын эсрэг, Вавилоны оршин суугчдын эсрэг, Түшмэд, мэргэдийнх нь эсрэг илд ирнэ!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Гулдан хаалганууд нь газарт шигдэв Хөндлүүдийг нь эвдэж устгав. Хаад ба хан хөвгүүд нь Үндэстнүүдийн дунд оров. Хууль ч цаашид байхаа болив. Эш үзүүлэгчид нь ЭЗЭНээс Үзэгдэл үзэхээ бас болив.


Негевийн ойд “ЭЗЭНий үгийг сонсогтун. Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Би чиний дотор гал асаах гэж байна. Тэр гал чиний доторх хамаг ногоон модыг хатсан мод бүрийн адилаар шатаана. Дүрэлзсэн дөл нь унтралгүй, өмнөдөөс умард хүртэл газрын гадарга бүхэлдээ түүгээр шатаагдана.


Ард түмний чинь эсрэг хөл үймээн дэгдэнэ. Шалман нь Бет-Арбелийг сүйтгэсэн өдөр шиг Бүх бэхлэлт чинь сүйтгэгдэх болно. Тэр өдөр эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт хэмх бяцлагдсан.


Тэр нь өөрөө алба гувчуур болж, Ассири уруу, Иареб хаанд аваачигдана. Ефраим ичгүүрт баригдан, Израиль зөвлөгөөнөөсөө болж ичгүүрийг хүртэнэ.


Самари, Бурханыхаа эсрэг тэрсэлсэн учир ялаа үүрнэ. Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх шидүүлж, Жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчүүлэх болно.


Зөрүүд бяруу шиг Израиль зөрүүд болохоор ЭЗЭН тэднийг уудам бэлчээр дэх хурга мэт хариулах уу?


Ефраим шүтээнүүдтэй нэгджээ. Түүнийг зөнгөөр нь орхи.


Би гэрээнийхээ өс хонзонг авах илдийг дээр чинь авчрах бөгөөд хотууддаа хамт цуглах үед чинь Би та нарын дунд тахал илгээж, та нар дайсны гарт тушаагдах болно.


Би хотуудыг чинь балгас болгон ариун газруудыг чинь эзгүйрүүлнэ. Тааламжит үнэрийг чинь Би үнэрлэхгүй.


Би араас чинь илд сугалан та нарыг үндэстнүүдийн дунд тарааж, нутаг чинь эзгүйрч, хотууд чинь балгас болно.


Эзэн БУРХАН Өөрөөрөө тангараглаж байна. Түг түмдийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. “Би Иаковын ихэрхэлд дургүйцэж, Цайзуудыг нь үзэн ядна. Тиймээс хот болон түүнийг дүүргэгч бүхнийг Би тушаах болно.”


Танай нутгийн хотуудыг Би тастаж, Бүх бэхлэлтийг чинь нураах болно.


“Харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс бас гэм бурууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тэд чиний найдвар болсон өндөр, бат бэх хана хэрмүүдийг нуран унах хүртэл чамайг газар нутаг дээрх бүх хотод чинь бүсэлнэ. Тэд ЭЗЭН Бурханаас чинь чамд өгсөн газрын бүх хотод чамайг бүслэх болно.


Гадаах нь сэлмэнд, доторх нь айдас хүйдэст нэрвэгдэнэ. Идэр залуус, охид, нялхас, өтгөс бүгдээрээ мөхнө.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa