Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 11:3 - Ариун Библи 2013

3 Гэвч Ефраимд алхахыг зааж өгсөн нь Би билээ. Би тэднийг мутартаа авсан. Гэвч тэднийг эдгээснийг минь тэд мэдээгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Гэвч Ефраимд алхахыг зааж өгсөн нэгэн бол Би билээ. Би тэднийг мутартаа авсан. Гэвч Би тэднийг эдгээснийг тэд мэдээгүй.

Onani mutuwo Koperani




Хосеа 11:3
20 Mawu Ofanana  

Үгээ илгээн тэднийг эдгээж, Мөхлөөс нь аврав,


Тэр —Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, бүх зарлигийг нь сахивал Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би та нарыг эдгээгч билээ гэв.


“Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн Өөртөө яаж авчирсныг та нар өөрсдөө харсан.


Чи Бурхан ЭЗЭНдээ үйлчил. Тэгвэл Тэрээр талх усыг чинь ерөөх болно. Би дундаас чинь өвчин эмгэгийг зайлуулна.


Тэнгэр ээ, сонсогтун. Газар аа, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Өсгөж торниулсан үрс маань Өөдөөс минь тэрслэн бослоо.


ЭЗЭН ард түмнийхээ бэртэнгийг боож, яр шархыг нь эмчлэх өдөрт сарны гэрэл нь нарны гэрэл шиг болж, нарны гэрэл нь долоон өдрийн гэрэл мэт долоо дахин хурц болно.


Иаковын гэр ээ, Израилийн гэрийн үлдэгсэд ээ, Бүгд Намайг сонсогтун. Та нар Надаар эхийн хэвлийд тээлгэн Надаар төрсөн


Бүх л зовлон шаналанд нь Тэр шаналсан бөгөөд Түүний оршихуйн тэнгэрэлч тэднийг аварчээ. Хайр, өршөөл дотроо Тэр тэднийг золив. Эртний бүхий л өдрүүдэд Тэр тэднийг өргөж явсан билээ.


Учир нь Би чамайг тэнхрүүлэн сэргээнэ. Чамайг шархнаас чинь эдгээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь тэд чамайг зайлуулагдагч гээд “Энэ бол Сион. Түүнийг хэн ч анхаардаггүй” гэдэг»


Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү? Тэнд ямар ч эмч байхгүй гэж үү? Тэгвэл яагаад миний ард түмний охин эдгэрсэнгүй вэ?


Урвалтыг нь Би эдгээнэ, Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана. Уур хилэн минь тэднээс холдсон.


Гэвч түүнд үр тариа, шинэ дарс, тос өгөгч нь Түүний дээр мөнгө, алтыг мөн арвижуулагч нь Би байсан гэдгийг тэр эм эс мэдэв. Харин тэд үүнийг Баалд хэрэглэсэн.


Би Израилийг эмчлэх үед Ефраимын хилэнц, Самарийн муухай үйлдлүүд илчлэгдэнэ. Учир нь тэд хуурмагийг үйлджээ. Хулгайч дотогшоо орж, Дээрэмчид гадаа тоноцгооно.


Би сургаж, гарыг нь тэнхрүүлсэн ч тэд Миний эсрэг ёрын мууг сэддэг.


Тэр тэднийг дөчин жилийн турш цөлд хүлцэн тэсвэрлэсэн.


Эцэг хүн хүүгээ тэвэрдэг шиг ЭЗЭН Бурхан чинь та нарыг энэ газар хүрч иртэл явсан бүх замын чинь туршид хэрхэн үүрч дүүрч ирснийг та нар цөлд үзсэн” гэв.


Мөнхийн Бурхан бол орших газар. Түүний мөнхийн мутар доор чинь байна. Тэрээр чиний дайснуудыг өмнөөс чинь зайлуулж, “Устга!” гэж айлдсан.


ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, тухайлбал тушаалыг нь дагах эсэхийг чинь мэдэхийн тулд мөн чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa