Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 11:11 - Ариун Библи 2013

11 Египетээс ирэх шувууд мэт, Ассири газраас ирэх тагтаа мэт Тэд дагжсаар ирэх болно. Би тэднийг байшингуудад нь суулгах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Египетээс ирэх шувууд мэт, Ассири газраас ирэх тагтаа мэт тэд чичирсээр ирэх болно. Би тэднийг өөрсдийнх нь байшингуудад суулгах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani




Хосеа 11:11
17 Mawu Ofanana  

Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Ард түмнээсээ үлдсэн үлдэгсдийг буцааж авна.


Үүл мэт, үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэж буй тэд хэн бэ?


Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана. Тэд ЭЗЭНий хишиг, үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ. Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж, Тэд дахин хэзээ ч доройтохгүй.


Бас хээр талын мод жимсээ гаргаж, газар нь ургацаа ургуулж, тэд нутагтаа аюулгүй байх болно. Би буулгыг нь эвдэж, тэднийг боолчилж байсан хүмүүсийн гараас тэднийг аврах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Тэд цаашид үндэстнүүдэд олз болохгүй, газрын араатнууд тэднийг залгихгүй. Харин тэд аюулгүй амьдарч, хэн ч тэднийг айн цочирдуулахгүй.


Тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Би Израилийн хөвгүүдийг очсон үндэстнүүдийнх нь дундаас авч, тэднийг зүг бүрээс цуглуулж, төрөлх нутагт нь аваачна.


Зарц Иаковтаа Миний өгсөн нутагт буюу эцэг өвгөдийн чинь амьдарсан тэр газарт тэд амьдрах болно. Тэд тэнд хөвгүүд, хөвгүүдийнхээ хөвгүүдтэй хамт мөнхөд амьдарна. Миний зарц Давид үүрд ноён нь болно.


Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, Бурхан ЭЗЭНээ болон Давид хаанаа хайх болно. Эцсийн өдрүүдэд тэд ЭЗЭНд, сайн сайханд нь чичирсээр очно.


Ефраим ухвар мөчид, Тэнэг тагтаа мэт болжээ. Тэд Египетийг дуудаж, Ассири уруу явцгаана.


Гэвч Сион уулан дээр аврал оршиж, Энэ уул нь ариун байх болно. Иаковын гэр нь өөрсдийн эд хөрөнгийг эзэмшихэд


Тэднийг Би Египетийн газраас буцаан авчирна. Ассириас тэднийг цуглуулна. Би тэднийг Ливан болон Гилеадын газарт авчирна. Тэр газар тэдэнд хүрэлцэхгүй.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. —Үзэгтүн, Би Өөрийн ард түмнийг наран ургах газраас ч, наран шингэх газраас ч аврах гэж байна.


Би тэднийг авчирч, тэд Иерусалимын төвд амьдрах болно. Тэд Миний ард түмэн болж, үнэн ба зөв шударгаар Би тэдний Бурхан нь болно гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa