Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 10:4 - Ариун Библи 2013

4 Тэд зөвхөн ярьж, Хоосон тангараглан гэрээ байгуулдаг. Тариан талбайн шан дахь хортой өвс адил Шүүлт нь тийн соёолно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Тэд зөвхөн үгийг л хэлж байна. Зохисгүй тангаргуудаар тэд гэрээнүүд байгуулдаг. Шүүлт нь, тариан талбайн шан дахь хортой зэрлэг ургамал шиг соёолж байна.

Onani mutuwo Koperani




Хосеа 10:4
16 Mawu Ofanana  

Яагаад гэвэл түг түмдийн ЭЗЭНий усан үзмийн талбай нь Израилийн гэр, Таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм. Тэр шударга үнэнийг эрсэн боловч цус урсгахыг үзжээ. Зөвийг эрсэн боловч зовлонт дууг сонсжээ.


Энд хараал, заль мэх, аллага, Хулгай, садар самуун тархаж, Цус урсгалт нь цус урсгалтыг дагана.


Харин тэд гэрээг Адам шиг зөрчив. Тэнд тэд Надад итгэмжгүй хандав.


Шүүхийг шарилж болгож, Зөвт байдлыг та нар газар хаядаг”


Хадан дээгүүр морьд давхидаг уу? Эсвэл үхэр хөллөн түүнийг хагалах уу? Гэсэн ч та нар шүүхийг хороор, Зөвт байдлын үр жимсийг шарилжаар сольсон.


Учир нь хор шар, зүй бусын хүлээсэнд байгааг чинь би харж байна гэжээ.


ухваргүй, найдваргүй, үл хайрлагч, өршөөл үзүүлдэггүй хүмүүс ажээ.


Өнөөдөр бидний Бурхан ЭЗЭНээс зүрхээ урвуулж, тэдгээр үндэстний бурхдад очиж зарагдах эр, эм эсвэл гэр бүл, овог та нарын дундаас гаруузай. Та нарын дотор хорт үр, гашуун үндэс бий болох вий дээ.


ЭЗЭН, Мосед хандаж —Үзэгтүн, чи удахгүй эцэг өвгөдийнхөө хамт тавигдах болно. Харин энэ ард түмэн очиж амьдран суух газартаа өндөлзөн босож, харийн бурхдын дунд садарлан Намайг хаяж, Миний тэдэнтэй байгуулсан гэрээг зөрчих болно.


Тэр цагт Миний уур хилэн тэдний эсрэг дүрэлзэн тэднийг хаяж, нүүрээ тэднээс буруулахад тэд бусдын хоол болно. Элдвийн гамшиг, хор хөнөөлүүд тэдэн дээр олноор буух тэр цагт “Энэ хор хөнөөлүүд бидэн дээр буусан нь манай Бурхан бидний дунд байхгүйгээс болсон биш үү?” гэж тэд хэлэх болно.


үл хайрлагч, үл эвлэрэгч, гүтгэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч,


Хэн чинь ч Бурханы нигүүлслээс хоцрохгүйн тулд болон аливаа гашуун үндэс урган хор учруулж, түүгээр олноороо бузарлагдахгүйн тулд сэрэмжил.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa