Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 10:14 - Ариун Библи 2013

14 Ард түмний чинь эсрэг хөл үймээн дэгдэнэ. Шалман нь Бет-Арбелийг сүйтгэсэн өдөр шиг Бүх бэхлэлт чинь сүйтгэгдэх болно. Тэр өдөр эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт хэмх бяцлагдсан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 танай ард түмний дунд хөл үймээн дэгдэнэ. Шалман нь Бет-арбелыг сүйтгэсэн өдөр шиг та нарын бүх бэхлэлт сүйтгэгдэх болно. Тэр өдөр эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт хэмх бяцлагдсан.

Onani mutuwo Koperani




Хосеа 10:14
21 Mawu Ofanana  

Миний ах Есавын гараас намайг авраач гэж гуйн залбирч байна. Учир нь тэр хүрч ирээд, намайг болон эхнэр хүүхдүүдийг минь дайрна гэхээс би айж байна.


Тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий бүх тушаалуудыг умартан өөрсдөдөө зориулан цутгамал хөргүүд буюу хоёр тугалыг хийж, Ашераг бүтээж, тэнгэрийн бүх эрхэст мөргөж, Баалд үйлчлэв.


Ассирийн хаан Шалманесер түүний эсрэг ирсэнд Хошеа түүний боол болж, түүнд алба гувчуур өгөх болов.


Улс үндэстнүүдийн бурхдын дотроос Ассирийн хааны гараас газар нутгаа аварсан ямар нэгэн бурхан байна уу?


Ефраимын бэхлэгдсэн хот, Дамаскийн хэмжээлшгүй эрх мэдэл арилж, Арамын үлдэгсэд Израилийн хөвгүүдийн цог жавхлантай адил болно гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглав.


Сион дахь нүгэлтнүүд айж, Сүсэг бишрэлгүйчүүд чичрэв. “Хэн маань түймэрдэгч галын дотор сууж чадах вэ? Хэн маань мөнхөд шатсаар амьдарч чадах вэ?”


Би тэднийг эцгүүд болон хөвгүүдийнх нь хамт бие биеийнх нь эсрэг бут цохино» гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэднийг өрөвдөх ч үгүй, харамсах ч үгүй, энэрэх ч үгүй устгана” хэмээв” гэж хэл гэв.


Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж, Тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрх Төрөхөөр дуншиж буй эмэгтэйн зүрхтэй адил болно.


Бетел ээ, тийнхүү үлэмж хилэнцэт явдлын чинь төлөө Энэ зүйлс та нарт үйлдэгдэх болно. Үүрийн гэгээнээр Израилийн хаан Бүрэн устгагдах болно.


Самари, Бурханыхаа эсрэг тэрсэлсэн учир ялаа үүрнэ. Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх шидүүлж, Жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчүүлэх болно.


Тэр өдөр Би Израилийн гэмт үйлдлийг шийтгэнэ Бас Бетелийн тахилын ширээнүүдийг ч шийтгэнэ. Тахилын ширээний эврүүд таслагдаж газарт унана.


Арслан архирахад Эмээхгүй хэн байх вэ? Эзэн БУРХАН айлдахад Эш үзүүлэхгүй байж хэн чадах вэ?


Түг түмдийн Эзэн БУРХАН Газарт хүрэх аваас газар нь хайлж Газарт оршигч бүхэн гашуудаж, Тэд бүгд Нил шиг босовч, Египетийн Нил шиг эргэн бууна.


Танай нутгийн хотуудыг Би тастаж, Бүх бэхлэлтийг чинь нураах болно.


Гэсэн ч тэр цөлөгдөж, олзлогдон явсан. Гудамж бүрийн эхэнд балчир хүүхдүүдийг нь хэмхэртэл чулуудсан. Тэд хүндэтгэлтэй хүмүүсийнх нь төлөө шавга татаж, Бүх агуу хүмүүсийг нь дөнгөлсөн.


Та нарын бүх бэхлэлт бол Боловсорсон жимстэй инжрийн мододтой адил юм. Тэднийг сэгсрэхэд л тэд Идэгчийн аманд унадаг.


Тэд хаадыг дооглон, Захирагчдаар тоглоомын бай хийнэ. Тэд бэхлэлт бүрийг шоолон, Тэдгээрийг эзлэхээр бул чулуу овоолно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa