Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 1:4 - Ариун Библи 2013

4 ЭЗЭН, Хосеад —Түүнийг Иезреел хэмээн нэрлэ. Учир нь Иезреелд урсгасан цусны төлөө удахгүй Би Иехүгийн гэрийг шийтгэж, Израилийн гэрийн хаанчлалыг төгсгөх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 ЭЗЭН Хосеад хандан —Түүнийг Иезреел хэмээн нэрлэ. Учир нь Иезреелд урсгасан цусны төлөө удахгүй Би Иехугийн гэрийг шийтгэж, Израилийн гэрийн хаанчлалыг төгсгөх болно.

Onani mutuwo Koperani




Хосеа 1:4
32 Mawu Ofanana  

Самарид Ахаб далан хүүтэй байв. Иехү захидлууд бичиж, тэдгээрийг Самари уруу, Иезреелийн захирагчид болох ахмадуудад мөн Ахабын үрсийн асрамжлагчдад илгээн —


Иехү Самарид ирээд Елиад айлдсан ЭЗЭНий үгийн дагуу Самарид байсан, Ахабт үлдсэн бүгдийг дуустал нь хядав.


Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилийг эзлэн авч, тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.


Иудагийн хаан Азариагийн гучин наймдугаар онд Иеробоамын хүү Зехариа Израилийн хаан болж Самарид зургаан сар захирав.


Тиймээс Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хөл хүндтэй болж, Хүү төрүүлж, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ.


Ингээд би эмэгтэй эш үзүүлэгчтэй унтаж, тэр жирэмсэлж, хүү төрүүлэв. ЭЗЭН надад —Түүнийг “Махер-шалал-хаш-баз” гэж нэрлэ.


Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, Бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.


Дараа өдөр нь Пашхур, Иеремиаг дөнгөнөөс суллахад Иеремиа түүнд “ЭЗЭНий чамайг дуудсан нэр бол Пашхур биш, харин Магор-миссабиб юм.


Тиймээс ард түмнийг минь хариулж байгаа хоньчдын тухайд Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар хонин сүргийг минь тарааж, хөөж зайлуулан тэднийг эс анхаарав. Үзэгтүн, Би та нарын үйлс, цөв муугийн улмаас та нарыг шийтгэх гэж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Итгэлгүй Израилийн бүхий л садар самууныг хараад Би түүнийг явуулж, салсны гэрчилгээ өгсөн боловч итгэл эвдэгч эгч Иуда нь эмээсэнгүй. Харин тэр явж, бас янхан болов.


Тэд нүцгэн байдлыг нь дэлгэж, түүний хөвгүүд, охидыг авч, өөрийг нь илдээр алжээ. Ийнхүү тэд түүнд шүүхийг гүйцэлдүүлсэн учир тэрээр эмэгтэйчүүдийн дунд муу нэртэй болов.


Чи эгчийнхээ замаар явсан учраас Би түүний аягыг гарт чинь өгнө.”


Дараа нь Гомер дахин жирэмслэн охин төрүүлжээ. ЭЗЭН, Хосеад —Тэр охиныг Ло-рүхама хэмээн нэрлэ. Учир нь Би Израилийн гэрт өршөөлөө цаашид байлгахгүй, тэднээс бүрмөсөн зайлууллаа.


ЭЗЭН айлдсан нь —Түүнийг Ло-амми хэмээн нэрлэ. Учир нь та нар Миний ард түмэн биш, Би ч та нарын Бурхан биш гэв.


Баалын өдрүүдийн учир Би түүнийг шийтгэх болно. Тэр тэдгээрт утлага уугиулж, Ээмэг, эрдэнээр өөрийгөө гоёж чимэн Амрагуудаа даган явсаар Намайг мартсан” гэж ЭЗЭН айлдаж байна.


Газар нь үр тариа, шинэ дарс, тосонд хариулж, Тэдгээр нь Иезреелд хариулна.


Тэд Түүнийг сонсоогүй тул Бурхан минь тэднийг зайлуулж Тэд үндэстнүүдийн дундах Тэнүүчлэгчид болох болно.


Харагтун, нүгэлт хаанчлал дээр Эзэн БУРХАНы мэлмий байдаг. Би түүнийг газрын гадаргаас устгах болно. Гэсэн ч Би Иаковын гэрийг бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэрээр нэгэн Хүү төрүүлж, Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд гэв.


Харин тэнгэрэлч түүнд —Захариа аа, бүү ай. Чиний гуйлт сонсогдсон бөгөөд эхнэр Елизабет чинь чамд хүү төрүүлнэ. Чи түүнд Иохан гэдэг нэр өгөх болно.


Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно.


Захариа самбар гуйж дээр нь «Түүний нэр нь Иохан» гэж бичихэд тэд бүгд гайхаж хоцров.


түүнийг Есүс дээр авчрав. Есүс түүнийг хараад, Симонд —Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (орчуулбал «Петр») гэж нэрлэх болно гэлээ.


Тэдний бүс нутагт нь Иезреелийг хамран Хесуллот, Шунем,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa