Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хаггаи 2:19 - Ариун Библи 2013

19 Агуулахад өнөөг хүртэл үр байна уу? Өнөөг хүртэл усан үзэм, инжрийн мод, анар, чидун модод юу ч гаргаагүй боловч энэ өдрөөс Би та нарыг ерөөнө” гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Агуулахад өнөөг хүртэл үр байна уу? Өнөөг хүртэл усан үзэм, инжрийн мод, анар, чидун моддыг оролцуулан үр жимс төрүүлээгүй боловч энэ өдрөөс Би та нарыг ерөөнө” гэв.

Onani mutuwo Koperani




Хаггаи 2:19
19 Mawu Ofanana  

Тэгээд Исаак тэр газарт тариа тарьж, тэр жилдээ зуу дахин их ургац авав. ЭЗЭН түүнийг ерөөжээ.


Тэр буудайн үрийг чинь эргүүлэн авчирч Үтрэмд чинь хураана гэдэгт чи итгэх үү?


Сионы уулс дээр буудаг Хермоны шүүдэр адил юм. Учир нь тэнд ЭЗЭН ерөөлийг, Мөнх амийг тушаасан билээ.


Аяа, Түг түмдийн ЭЗЭН, Танд итгэдэг нэгэн Юутай ерөөлтэй вэ!


Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана. Тэд ЭЗЭНий хишиг, үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ. Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж, Тэд дахин хэзээ ч доройтохгүй.


Би тахилч нарын сэтгэлийг тос нүнжигээр дүүргэж, Ард түмэн минь Миний сайн сайхнаар хангалуун байх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Усан үзмийн мод гандан Инжрийн мод хатжээ. Анар, далдуу, алим гээд Талбайн бүх мод хувхайрав. Хүний хөвгүүдээс баяр баясгалан үгүй болов.


ЭЗЭН зөөлрөхөө больж, Ерөөлөө ардаа орхин Бурхан ЭЗЭНд чинь зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг Орхихыг хэн мэдлээ?


Би газар дээр, уулсын дээр, үр тариа ба шинэ дарсан дээр, тосон дээр, газрын үр шимийн дээр, хүн ба мал дээр, та нарын гарын бүхий л хүч хөдөлмөр дээр ган гачгийг дуудсан гэв.


Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.


Чи түүнд дуртайяа өгөх ёстой. Түүнд өгөхдөө харам зүрхтэй бүү бай. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний бүх ажил бүтээл, гарын чинь үйл бүхнийг ивээх болно.


ЭЗЭН, чамайг хатгаа, халуурал, халуун ханиад, халуун чичрэг, ган гачиг, салхины гамшиг, хөгц мөөгөнцрөөр бут ниргэнэ. Энэ бүх гай гамшиг чамайг сөнөтөл чинь дагана.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa