Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хаггаи 2:17 - Ариун Библи 2013

17 Би та нарыг болон гарын чинь бүх хөдөлмөрийг гангийн салхи, мөндрөөр цохиж, хөгцрүүлсэн хэдий ч та нар Над уруу эргэж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Би та нарыг болон та нарын гарын бүх хөдөлмөрийг чинь халуун салхи, мөндрөөр цохиж, хөгцрүүлсэн хэдий ч та нар Над уруу эргэж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani




Хаггаи 2:17
32 Mawu Ofanana  

Тэд өөр хоорондоо хэлмэрчээр дамжуулан ярилцаж байсан учир Иосеф тэр үгийг нь ойлгосныг тэд мэдсэнгүй.


Нэг нь буудалласан газартаа илжгэндээ тэжээл өгөхөөр уутныхаа амыг нээтэл уутных нь аман дээр өөрийнх нь мөнгө байхыг хараад


Иосеф тэр нутгийн эрх мэдэлтэн нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв.


Хэрэв газар нутагт өлсгөлөн болж, тахал өвчин гарч, ган гачиг болж, хөгц, царцаа, төөлүүрийн сүрэг ирж эсвэл дайснууд тэднийг хот газарт нь бүслэн авбал эсвэл элдвийн гамшиг өвчин зовлон нөмрөх үед,


Зовлон шаналлынхаа үед Ахаз хаан ЭЗЭНий эсрэг улам харш юм хийжээ.


Хэрэв газар нутагт өлсгөлөн болж, тахал өвчин гарч, ган гачиг болж, хөгц, царцаа, төөлүүрийн сүрэг ирж эсвэл дайснууд нь тэднийг хот газарт нь бүслэн авбал эсвэл элдвийн гамшиг, өвчин зовлон нөмрөх үед


Сүсэг бишрэлгүйчүүд Түүний эсрэг уур уцаар хураадаг. Тэрээр тэднийг хүлэх үед Тэд тусламж эрэн хашхирдаггүй.


Чи гарынхаа хүч хөдөлмөрийг хүртэх үедээ Аз жаргалтай байх бөгөөд сайн сайхан байна.


Бас үр тариаг нь төөлүүр хорхойд, Хүч хөдөлмөрийг нь царцаанд Тэр өгсөн.


Үзэгтүн, Эзэнд эрх мэдэлт, хүчит нэгэн бий. Шуурган мөндөр, сүйрлийн хар салхи, Үерлэх усны хүчит шуурга лугаа адил Түүнийг мутраараа дэлхий уруу чулуудна.


Иймээс тэдний оршин суугчид хүчин мөхөсдөж, Айн түгшиж, ичгүүрт орсон билээ. Тэд хээр талын өвс, ургамал ногоо шиг, Дээвэр дээр ургаад нахиалахаасаа өмнө сүйтгэгддэг өвс мэт болов.


Тиймээс хилэнгийнхээ ааг омгийг, Дайны хатуу ширүүнийг Тэр тэдний дээр асгав. Тэднийг бүх талаас нь галдсан боловч тэд ойлгосонгүй. Тэднийг шатаасан боловч тэд зүрхэндээ авсангүй.


ЭЗЭН баруун мутраараа, Хүчит гараараа тангараглав. “Би үр тариаг чинь дахин Дайснуудад чинь хоол болгон өгөхгүй. Мөн чиний хөдөлмөрөөр бий болсон шинэ дарсыг гаднынхан уухгүй.


Учир нь хүмүүс өөрсдийг нь цохисон Түүн уруу буцаж эргэдэггүй, Түг түмдийн ЭЗЭНийг эрж хайдаггүй.


Харин бидний эцэг өвгөдийн хүч хөдөлмөр болох үхэр, хонин сүрэг бас тэдний хөвгүүд охидыг бидний залуу үеэс ичгүүрт зүйл залгижээ.


Аяа ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу? Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй. Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан. Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан.


“Бүх хотод чинь Би та нарт цэвэрхэн шүд, Бүх газар чинь хүнсний гачигдал өгсөн ч Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би газар дээр, уулсын дээр, үр тариа ба шинэ дарсан дээр, тосон дээр, газрын үр шимийн дээр, хүн ба мал дээр, та нарын гарын бүхий л хүч хөдөлмөр дээр ган гачгийг дуудсан гэв.


Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг.


Та нар ихийг хүлээсэн боловч өчүүхэн л ирсэн. Та нар гэр уруугаа зөөхөд Би түүнийг чинь хийсгэсэн. Яагаад? Түг түмдийн ЭЗЭН тунхаглах нь —Яагаад гэвэл та нар цөмөөрөө өөр, өөрийн гэр уруу гүйлдэж байхад Миний өргөө эзгүй хоосон байна.


түүнээс өмнө хэн нэг нь хорин боодол тариа авахаар ирэхэд тэнд ердөө л арав байж, хэн нэг нь дарсны торхноос тавин савыг авахаар ирэхэд тэнд ердөө л хорин сав байдаг байсан.


“Би та нарын төлөө цөлмөгчийг зэмлэх болно. Тэгвэл тэр газрын үр жимсийг устгахгүй, талбай дахь усан үзмийн мод чинь жимснүүдээ унагахгүй байх юм” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


ЭЗЭН, чамайг хатгаа, халуурал, халуун ханиад, халуун чичрэг, ган гачиг, салхины гамшиг, хөгц мөөгөнцрөөр бут ниргэнэ. Энэ бүх гай гамшиг чамайг сөнөтөл чинь дагана.


Би тэр эмэгтэйд гэмших хугацаа өгсөн. Харин тэр садар үйлсээсээ гэмшихийг хүсэхгүй байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa