Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хаггаи 1:6 - Ариун Библи 2013

6 Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг.

Onani mutuwo Koperani




Хаггаи 1:6
31 Mawu Ofanana  

Давидын үед гурван жил дараалан өлсгөлөн болсонд Давид, ЭЗЭНий оршихуйг эрэлхийлэв. Тэгэхэд ЭЗЭН —Энэ нь гибеон хүмүүсийг алсан Саул болон түүний цуст гэрээс болсон юм гэв.


Харин тэр эмэгтэй хариуд нь —Таны Бурхан ЭЗЭН амьд! Надад саван дахь атгахан гурил, домбон дахь жаахан тосноос өөр юу ч үгүй. Харагтун, би гэртээ харьж, өөртөө болон хүүдээ хоол хийхээр одоо түлээ түүж байна. Дараа нь бид үхэх байх даа гэв.


Нэг хэсэг нь “Бид хөвгүүд, охидтойгоо нийлээд олуул билээ. Тиймээс бид өөрсдийгөө тэжээж амьдрахын тулд үр тариа олж авах шаардлагатай” гэж байхад,


Элбэг хангалуундаа ч тэрээр давчдах болно. Зовлонт хүн бүрийн гар түүний дээр бууна.


Гэрийнх нь үр жимс зайлуулагдаж Бурханы хилэнгийн өдөр урсаж одох болно.


Шимтэй газрыг хужиртай болгодог нь Тэнд оршин суугчдын ёрын муугаас болдог юм.


Харамгүйгээр тараах хүн арвижих. Хэт гамнах хэрнээ ядуу тарчиг болох.


Усан үзмийн арван акр газар нэг бат дарс гаргаж, Нэг омер үр нь нэг ефа тариа ургуулна” гэж тангараглав.


Тэд буудай тариад, өргөст ургамал хурааж авав. Тэд өөрсдийгөө ямар ч ашиггүй зүйлд ядраав. Харин ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас ургацаасаа ичигтүн”


Хур үзээгүй нутгийн газар нь хагарав. Ичгүүрт орсон тариачид толгойгоо бас бүтээцгээв.


Харин тэнгэрийн хатанд тахилууд шатааж, ундаан өргөлүүд цутгахаа больсноос хойш бид бүх юмаар дутагдаж, илд болон өлсгөлөнгөөр ирэх төгсгөлтэйгөө учирсан билээ.


Тэд идэвч үл ханан Тэд биеэ үнэлэвч эс үржинэ. Учир нь тэд ЭЗЭНд анхаарал хандуулахаа больж,


Учир нь салхийг тарьдаг тэд Шуурга хурааж авдаг. Тариа нь түрүүгүй тул гурил эс гаргана. Хэрэв гаргах болвол Гаднынхан түүнийг нь залгина.


Газар чинь үр шимээ, газрын чинь модод үр жимсээ гаргахгүй учир хүч чадал чинь дэмий үрэгдэнэ.


Намайг талхны чинь савааг хугалахад арван эмэгтэй нэг зууханд та нарын талхыг жигнэж, талхыг жинлэн эргүүлэн хуваарилна. Та нар идсэн ч эс цадна.


Тэгэхээр та нараас болж, тэнгэр шүүдрээ татаж, газар үр шимээ зогсоосон.


Иймээс одоо, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. —Өөрсдийн зам мөрийг хянагтун!


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. —Өөрсдийн зам мөрөө хянагтун!


Та нар ихийг хүлээсэн боловч өчүүхэн л ирсэн. Та нар гэр уруугаа зөөхөд Би түүнийг чинь хийсгэсэн. Яагаад? Түг түмдийн ЭЗЭН тунхаглах нь —Яагаад гэвэл та нар цөмөөрөө өөр, өөрийн гэр уруу гүйлдэж байхад Миний өргөө эзгүй хоосон байна.


түүнээс өмнө хэн нэг нь хорин боодол тариа авахаар ирэхэд тэнд ердөө л арав байж, хэн нэг нь дарсны торхноос тавин савыг авахаар ирэхэд тэнд ердөө л хорин сав байдаг байсан.


Би та нарыг болон гарын чинь бүх хөдөлмөрийг гангийн салхи, мөндрөөр цохиж, хөгцрүүлсэн хэдий ч та нар Над уруу эргэж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би үүнийг урагшлуулна гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад —Энэ нь хулгайчийн гэрт болон Миний нэрээр хуурамч тангараг тавьдаг нэгний гэрт нэвтэрнэ. Уг гэрийн дотор тэр шөнөжин байж, чулуу, яс модтой нь цуг түймэрдэнэ гэв.


Учир нь эдгээр өдрүүдээс өмнө хүн, малын төлөө ямар нэгэн төлөөс байгаагүй юм. Орсон гарсан хүний хувьд, дайсантай учир амар амгалангүй байсан. Бүх хүнийг Би нэг нэгнийх нь эсрэг тавьсан юм.


Түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар сонсохгүй аваас, зүрхээ Миний нэрийг хүндэтгэхийн төлөө дэлгэхгүй аваас та нар дээр Би хараал буулган, та нарын ерөөлүүдийг ч хараах болно. Үнэхээр Би тэднийг хараасан. Учир нь та нар үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй байна.


Чиний сагс, талх исгэдэг сав хараагдана.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa