Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хабаккук 2:8 - Ариун Библи 2013

8 Чи олон үндэстнийг тонон дээрэмдсэн учир Тэдгээр ард түмнүүдээс үлдэгсэд Бүгд чамайг тонох болно. Энэ нь газар нутаг, сууринд Оршин суугчдад нь үйлдсэн Хүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Чи олон үндэстнийг тонон дээрэмдсэн учир тэдгээр ард түмнүүдээс үлдэгсэд бүгд чамайг тонох болно. Энэ нь газар нутаг, суурин болон оршин суугчдад үйлдсэн хүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.

Onani mutuwo Koperani




Хабаккук 2:8
33 Mawu Ofanana  

Сүйрэгч болох Вавилон охин оо, Бидэнд үйлдсэн ёсоор чинь Чамд хариулагч нь азтай яа!


Тэдний хэргээр заргалдагч нь ЭЗЭН Тэднийг тоногсдыг Тэр тононо.


Хөөрхий еэ, сүйтгэгдээгүй атлаа сүйтгэдэг, Дээрэмдүүлээгүй атлаа бусдыг дээрэмдэгчид ээ. Та нар бусдыг сүйтгэхээ болиход Өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсооход Та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.


Төөлүүр хорхой шиг та нар олзоо цуглуулна. Царцаа дэвхрэх шиг, Хүмүүс түүн дээр овооролдоно.


Би ард түмэндээ хилэгнэн Өв залгамжлалаа жигшиж, Би тэднийг чиний гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, Бүр өтгөст ч хүнд буулгыг үүрүүлэв.


Газар нутгийнх нь цаг иртэл бүх үндэстэн түүнд, хөвгүүдэд нь болон ач нарт нь үйлчлэх болой. Дараа нь олон үндэстэн мөн их хаад түүнийг зарцаа болгоно.


Тиймээс чамайг залгигч бүхэн залгигдах болно. Бүх дайсан чинь, тэдний хүн нэгбүр нь олзлогдон явах болно. Чамайг тоногчид тонуулах бөгөөд Чамаас олз ологчид олзонд өгөгдөх болно.


Нумаа татдаг та бүхэн Вавилоны эсрэг тал бүрд Тулалдааны шугамаа зурцгаа. Түүнийг харва, ЭЗЭНий эсрэг тэрээр нүгэл үйлдсэн тул Сумаа бүү хямгад.


Бидний Бурхан ЭЗЭНий өшөө авалтыг буюу Сүмийнх нь төлөө өшөө авалтыг Сионд зарлахын тулд Вавилон нутгаас Оргодлуудын бас дүрвэгсдийн дуу чимээ гарч байна.


Морьд ба тэрэгнүүдийнх нь Бас түүний дунд буй бүх харийнхны эсрэг Илд ирнэ, тэд эмэгтэйчүүд болно! Эрдэнэсийнх нь эсрэг илд ирэх бөгөөд тэд тоногдох болно.


Эрдэнэсээр элбэг, их усны дэргэд амьдрагч аа, Төгсгөл чинь, төгсгөлийн чинь хэмжээ ирэв.


Харин нүдний чинь өмнө Сионд тэдний үйлдсэн бүх муу муухай үйлдлийнх нь төлөө Вавилон болон Халдеин бүх оршин суугчдад Би хариуг нь өгөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би Вавилонд Белийг шийтгэж, Залгисан зүйлийг нь Би амаар нь гаргана. Үндэстнүүд ч түүнд цутгахаа болино. Вавилоны хана хэрэм ч хүртэл унажээ!


Тэгэхэд тэнгэр, газар болон Тэдэн дотор буй бүхэн Вавилон дээгүүр Баярлан хөөрч хашхирах болно. Учир нь устгагчид түүн дээр умардаас ирнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Вавилон гэнэтхэн унаж нурав. Түүний дээр уйл! Өвчин шаналалд нь зориулж гавар авчир. Тэрээр эдгэрч магад.


Наймааныхаа хөгжлөөр чи дотроосоо Хүчирхийллээр дүүрч, нүгэл үйлдэв. Тиймээс Би чамайг Бурханы уулаас Бузартсан юм мэт хөөсөн. Халхлагч херуб аа, Би чамайг Галт чулуунуудын дундаас устгав.


Тэд хээрээс мод авахгүй, ойгоос түлээ цуглуулахгүй. Учир нь тэд зэвсгээр гал шатаах болно. Дээрэмдсэн юмсыг нь тэд дээрэмдэж, тоносон хүмүүсийн олзыг нь тэд булаах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.”


Гэвч тэд зөвийг хийхийг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд цайзууддаа хүчирхийлэл ба сүйрлийг нөөцөлжээ”


Учир нь ЭЗЭНий өдөр бүх үндэстэн уруу ойртож байна. Чиний үйлдсэнчлэн, тэр нь чамд үйлдэгдэх болно. Чиний үйл толгойд чинь эргэж буух болно.


Олон ард түмнийг мөхөлд хүргэснээрээ Чи гэртээ гутамшигт зүйлийг дуудаж, Өөрийнхөө ч эсрэг нүгэл үйлдэж байна.


Ливанд үйлдэгдсэн хүчирхийлэл чамайг эзэмдэн, Амьтдынх нь сүйрэл чамайг айлгах болно. Энэ нь газар нутаг, суурин ба оршин суугчдад нь Хүмүүсийн үйлдсэн цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.


Харин маадгар байгаа үндэстнүүдэд Би маш ихээр уурсаж байна. Учир нь Намайг зөвхөн өчүүхэн хилэгнэх зуур тэд бузар мууд тусалсан»


Иерусалимын эсрэг дайнд мордох бүх ард түмнийг ЭЗЭНий цохих гай гамшиг нь энэ байх болно. Тэд хөл дээрээ зогссоор атал бие махбод нь ялзарч, ухархайдаа нүднүүд нь бээж, амандаа хэл нь өмхийрнө.


Тэд чанга дуугаар —Ариун ба үнэн Эзэнтэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхирч байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa