Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хабаккук 2:7 - Ариун Библи 2013

7 Чамд зээлдүүлэгч нар гэнэт босож, Чамайг сэгсрэгчид сэрэхгүй гэж үү? Үнэхээр чи тэдний олз нь болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Чамд зээлдүүлэгч нар гэнэт босож, чамайг сэгсрэгчид сэрэхгүй гэж үү? Үнэхээр чи тэдний олз нь болно.

Onani mutuwo Koperani




Хабаккук 2:7
19 Mawu Ofanana  

Зэмлэл дуулах тусмаа хүзүү хөшүүн загнагч нь Засал авахгүйгээр гэнэт сүйрнэ.


Нүх ухваас түүндээ унах. Хана нурааваас могойд хазуулах.


Ефраимын атаархал арилан Иудаг дайсагнагчид устана. Ефраим Иудад атаархахгүй, Иуда нь ч Ефраимд дайсагнахгүй.


Би умард зүгээс босгоход, Тэр нэгэн ирнэ. Наран ургах зүгээс тэр нэрээр минь дуудна. Ваарчин шаврыг гишгэдэг шиг Захирагчдыг тэрээр шавхай мэт доороо дэвсэлнэ.


Би дорно зүгээс махчин шувууг, Алс холын орноос зорилгыг минь хийх хүнийг дуудсан. Би айлдсан бөгөөд Үүнийгээ Би гүйцэтгэнэ. Төлөвлөсөн бөгөөд заавал хийнэ.


Гэвч хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй Ёрын муу юм чам дээр ирнэ. Зайлуулж чадахааргүй гай гамшиг Чам дээр унана. Чиний мэдэхгүй сүйрэл Гэнэт чам дээр ирнэ.


Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ! Зорилго нь Вавилоныг устгахаар Түүний эсрэг байгаа тул ЭЗЭН медечүүдийн хаадын сүнсийг босгов. Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт, Сүмийнх нь төлөөх өшөө авалт юм.


“Би түүний ноёд, мэргэд, Түүний захирагчид, удирдагчид Хүчит эрсийг нь согтооно. Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй” гэж Түг түмдийн ЭЗЭН нэртэй Хаан тунхаглаж байна.


“Үзэгтүн, Би та нарын эсрэг могойнуудыг, Ямар ч ид шид туслахгүй тийм хорт могойнуудыг илгээнэ. Тэд та нарыг хатгах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Амар амгалан, аюулгүй байдал” гэж ярьж байхад нь жирэмсэн эмэгтэйд төрөлтийн өвдөлт ирэх адил тэдэн дээр сүйрэл гэнэт ирэхэд тэд зугтааж огт чадахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa