Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хабаккук 1:8 - Ариун Библи 2013

8 Тэдний хөлгүүд нь ирвэснээс ч хурдан, Үдэш гардаг чононуудаас ч гярхай. Тэдний морьтонгууд тэртээх алсаас давхин ирнэ. Тэд залгихаар дайрах бүргэд мэт элин халина.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Тэдний хөлгүүд нь ирвэснээс ч хурдан, үдэш гардаг чононуудаас ч гярхай. Тэдний морьтонгууд тэртээх алсаас давхин ирж байна. Тэд залгихаар дайрах бүргэд мэт элин халина.

Onani mutuwo Koperani




Хабаккук 1:8
17 Mawu Ofanana  

Энэ нь хулсан завинууд мэт хурднаар, Олзонд шумбан дайрах бүргэд мэт шалмагаар өнгөрөн оддог.


Тэд баруун зүг дэх Филистийн нам газрыг довтлон, Хамтдаа дорнын хөвгүүдийг дээрэмдэж, Едом ба Моаб дээр гараа тавин Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно.


Үзэгтүн, Тэрээр үүл мэт дээш гарчээ. Тэрэгнүүд нь хуй салхи мэт, Морьд нь бүргэдээс илүү хурдан. Золгүй еэ! Бид сүйрэв.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, нэгэн нь бүргэд мэт хурдан шаламгай нисэж, Моабын эсрэг жигүүрээ дэлгэнэ.


Тиймээс ойн арслан тэднийг алж, Цөлийн чоно тэднийг устгана. Ирвэс хотуудыг нь харж байна. Хотоос гарах хүн бүр тасчуулах болно. Учир нь тэдний гэмт үйлдэл нь их, Итгэлээс няцах явдлууд нь тоолшгүй олон ажээ.


Тэд нум, жад барьдаг. Тэд харгис хэрцгий бөгөөд Ямар ч өршөөл үзүүлдэггүй. Тэдний дуу хоолой далай тэнгис мэт хүрхэрдэг. Вавилоны охин оо, чиний эсрэг тулалдах гэж буй хүн мэт Тэд жагсан, морьдоо унадаг.


Мөшгөгчид маань тэнгэрийн бүргэдээс хурдан агаад Уулсын дээгүүр биднийг хөөв. Цөлд отон хүлээв.


Одоо тэрслүү гэрт хэл. Эдгээр зүйлс нь юу болохыг та нар мэдэхгүй гэж үү? Харагтун. Вавилоны хаан Иерусалимд ирж, хаан хийгээд ноёдыг нь авч, Вавилонд өөртөө тэднийг авчрав.


“Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Том далавчтай, урт жигүүртэй, олон өнгийн их өдтэй маш том бүргэд Ливанд нисэн ирж, хуш модны оройг авч одов.


Морьдынхоо туурайгаар тэр хамаг гудамжийг чинь талхлах болно. Тэр ард түмнийг чинь илдээр ална. Хүчирхэг багананууд чинь газарт унана.


Бүрээгээ амандаа! Гэрээг минь зөрчиж, хуулиас минь тэрсэлсэн учир ЭЗЭНий өргөөний эсрэг Бүргэд мэт дайсан ирж байна.


Тэр өөрийнхөө сурвалжтануудыг санадаг. Тэд алхаан дундаа бүдэрч, Хана хэрэм уруу нь яарцгаан, Бүслэлтийн хаалт босгоно.


Тэр хотын жононгууд нь архирагч арслангууд, Шүүгчид нь үдшийн чононууд юм. Тэд өглөө юу ч үлдээдэггүй.


Сэг хаана байна, тэнд тас цуглана.


Тэд Түүнд —Эзэн, хаана? гэхэд Тэр —Сэг хаана байна, тэнд тас цуглана гэжээ.


ЭЗЭН алсаас, газар дэлхийн хязгаараас хэл нь чамд үл ойлгогдох нэг үндэстнийг бүргэдийн шүүрэлт мэт чам уруу авчирна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa