Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хабаккук 1:4 - Ариун Библи 2013

4 Тиймээс хууль нь үл тоогдож, Шударга ёс нь огт мөрдөгдсөнгүй. Учир нь буруу хүмүүс зөвтүүдийг бүсэлдэг тул Шударга ёс гаждаг юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Тиймээс хууль нь үл тоогдож, шударга ёс нь хэзээ ч мөрдөгдсөнгүй. Учир нь бузар муу хүмүүс зөвт хүмүүсийг хүрээлдгээс болж шударга ёс гаждаг юм.

Onani mutuwo Koperani




Хабаккук 1:4
46 Mawu Ofanana  

Тэгтэл үл бүтэх хоёр хүн орж ирж, түүний өмнө суув. Тэгээд өнөөх үл бүтэх этгээд нь Наботын эсрэг хүмүүсийн өмнө гэрчлэл хийж —Набот, Бурханыг бас хааныг хараасан юм гэв. Тэд Наботыг хотоос гадагш гарган түүн уруу чулуу шидлэн алжээ.


Яагаад гэм буруутнууд амьдарсаар, өндөр наслан эрх мэдэл нь юунд нэмэгдэж байна вэ?


Хэрэв сууриуд устгагдвал Зөв шударга нэгэн юу хийж чадах вэ?


Тэд хуулийг тань зөрчсөн тул ЭЗЭН, Таны ажиллах цаг ирчихээд байна.


Олон үхэр намайг хүрээлжээ. Башаны хүчтэнүүд намайг бүсэлжээ.


Учир нь, намайг ноход хүрээлжээ. Ёрын мууг үйлдэгчдийн бүлэглэл Намайг бүсэлжээ. Тэд гар, хөлийг минь нэвт хатгалаа.


Ёс бусыг үйлдэгчдээс Намайг чөлөөлөөч Цус урсгадаг хүмүүсээс Намайг авраач.


Хилэнц байхгүй атал Тэд гүйн ирж, байрлалаа эзэлж байна. Надтай уулзахаар босож, хараач.


ЭЗЭН, хэдий болтол буруутууд, Хэдий болтол гэм нүгэлтнүүд Баярлаж цэнгэх вэ?


Ёрын муу үйлдэлд олныг бүү дагалд. Шүүхэд гэрчлэхдээ олонхыг дагалдан шударга ёсыг бүү гажуудуул,


Ядуу хүнийг шүүхдээ шударга ёсыг бүү гажуудуул.


Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид, Харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид, Гашууныг амттай, амттайг гашуунаар орлуулагчид хөөрхий еэ!


Учир нь гэмт үйлдлүүд маань Таны өмнө үлэмж бөгөөд Нүглүүд маань бидний эсрэг гэрчилдэг. Гэмт үйлдлүүд маань бидэнтэй хамт байдаг. Бид хилэнцээ мэднэ.


Хэргээ мэдүүлэхэд ямагт шударга байдаг ЭЗЭН минь. Тантай шударга ёсны хэргүүдийн талаар ярих зүйл байна. Буруутуудын зам яагаад цэцэглэсэн юм бэ? Итгэлгүй хүмүүс яагаад амар тайван байна вэ?


Учир нь ах дүүс чинь болон эцгийн гэрийнхэн чинь, Тэд ч хүртэл чамд итгэлгүй хандаж, Тэд ч хүртэл чиний араас чанга хашхирцгаасан. Хэдийгээр тэд чамд сайхан үгс хэлэх боловч тэдэнд бүү итгэ.”


Бүх ард түмэн, тахилч нар болон эш үзүүлэгчдэд яриулахаар ЭЗЭНий тушаасан бүгдийг Иеремиа ярьж дуусгахад, бүх ард түмэн түүнийг барьж аван —Чи үхэх ёстой!


Тэнгэрийн өрөвтас хүртэл улиралаа мэддэг. Хүүрзгэнэ, хараацай болон хөөндэй нүүдэллэх цагаа ажигладаг. Харин хүмүүс минь ЭЗЭНий тогтоолыг мэддэггүй.


Тэгэхэд Тэр надад —Израиль ба Иудагийн гэрийн хилэнц нь үлэмж их, нутаг нь цусаар дүүрч, хот нь ч гаж зүйлээр дүүрсэн байна. Учир нь тэд “ЭЗЭН энэ нутгийг орхив. ЭЗЭН хардаггүй” хэмээж байна.


Тэд зөвхөн ярьж, Хоосон тангараглан гэрээ байгуулдаг. Тариан талбайн шан дахь хортой өвс адил Шүүлт нь тийн соёолно.


Учир нь та нарын гэмт үйлдлүүд, Үлэмж нүглийг чинь Би мэднэ. Зөвтийг шахаж, хахууль авч, Ядууг дааман хаалган дээр хилсдүүлэхэд


Шүүхийг шарилж болгож, Зөвт байдлыг та нар газар хаядаг”


Тэр мөн тэдэнд —Та нар ёс заншилаа сахихын тулд Бурханы тушаалыг орхигдуулахдаа гарамгай юм.


Эш үзүүлэгчдээс хэнийг нь та нарын эцэг өвгөд хавчаагүй вэ? Тэд Зөвт Нэгэний ирэхийг урьдаас тунхагласан хүмүүсийг алж талж байсан бол эдүгээ та нар Түүнээс урвагсад мөн алуурчид болцгоожээ.


Тэд Стефан уруу чулуу шидэлж байхад Стефан Эзэнийг дуудан, —Эзэн Есүс минь, сүнсийг минь хүлээн аваарай гэв.


Тэгвэл бид итгэлээрээ хуулийг хүчингүй болгодог уу? Огт үгүй! Харин ч, бид хуулийг бататгадаг.


Чи шүүлтийг бүү гажуудуул, нүүр тал бүү хар, хээл хахууль бүү ав. Учир нь хээл хахууль мэргэн хүний нүдийг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa