8 Эзэн Иаковын эсрэг үг илгээв. Энэ нь Израиль дээр буув.
Хөөрхий еэ, Ефраимын согтуучуудын бардам титэм, Үржилт хөндийн аман дахь Цуутай гоо үзэсгэлэнгийнх нь гундмал цэцэг болох Дарсанд цохигдсон хүмүүс!
Давидын сэнтий дээр Түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван нь тэлэхүйд эцэс үгүй. Шударга ёс, үнэн зөвөөр үүнийг өдгөөгөөс өнө мөнхөд тогтоон тулна. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлэх болно.
Ефраим болон Самарийн оршин суугчид Бүгд үүнийг мэддэг. Зүрхний бардамнал, их зангаар Тэд ярихдаа:
Хошаиагийн хүү Азариа, Кареагийн хүү Иоханан болон бусад ихэмсэг бардам хүмүүс Иеремиад —Та худал ярьж байна! “Та нар цагаачлахаар Египет уруу бүү яв” гэж хэлүүлэхээр таныг бидний Бурхан ЭЗЭН илгээгээгүй.
Гэвч Би Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үгс, захирамжууд эцэг өвгөдийн чинь дээр буугаагүй гэж үү? Тэгээд тэд гэмшин “Бидний зам, бидний үйлсийн дагуу бидэнд үйлдэхээр түг түмдийн ЭЗЭНий төлөвлөсөнчлөн ийнхүү Тэр бидэнд ханджээ” хэмээсэн» гэв.
Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс үгүй болохгүй.