Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 9:4 - Ариун Библи 2013

4 Учир нь тэднийг дарамтлах буулгыг, Мөрөн дээрх дөнгийг нь, Дарангуйлагчийнх нь ташуурыг Мидианы өдрийнх адил Та эвджээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Учир нь Мидианы өдрийнх шиг тэднийг дарангуйлагчийн ташуур болох тэднийг дарамтлах буулга, мөрөн дээрх дөнгийг нь Та эвдэнэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 9:4
24 Mawu Ofanana  

Чи илдээрээ амьдарч, дүүдээ зарагдах боловч Эсэргүүцэн босох цагтаа чи Буулгыг нь эвдэж хүзүүнээсээ авч хаяна гэжээ.


Учир нь гэм буруугийн очирт таяг Зөвтийн газар нутагт эс оршино. Энэ нь зөвт хүн буруу үйлдэлд гараа хүргэхгүйн тулд юм.


“Би мөрнөөс нь ачааг буулгаж, Гарыг нь сагснаас чөлөөлөв.


Тиймээс түг түмдийн БУРХАН Эзэн Зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж, Сүр жавхлангийнх нь дор Дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.


Уур хилэнгийн таяг минь болох Ассири хөөрхий еэ! Гарт буй саваа нь Миний зэвүүцэл юм.


Би Ассирийг нутагтаа устган, уулан дээрээ гишгэнэ. Тэгэхэд буулгыг нь тэднээс авч, дарамтыг нь мөрнөөс нь зайлуулна.


Моабын цөлөгдөгсдийг өөр дээрээ байлгаач! Тэдэнд сүйтгэгчээс нуугдах газар нь болооч!” Дарангуйлагчид эцэслэж, сүйрэл зогсож, Түрэмгийлэгчид газраас алга болно.


Би ард түмэндээ хилэгнэн Өв залгамжлалаа жигшиж, Би тэднийг чиний гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, Бүр өтгөст ч хүнд буулгыг үүрүүлэв.


Чамайг дарлагчдыг Би Өөрсдийнх нь махаар хооллох бөгөөд Тэд цусаа амтат дарс мэт ууж, согтоно. ЭЗЭН Би чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын Хүчит Нэгэн гэдгийг Бүх махбод мэдэх болно.”


Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч, Бүтээгч ЭЗЭНээ чи мартан Устгахад бэлэн юм шиг буй шахамдуулагчийн хилэгнэлээс Чи өдөр бүр үргэлж айж байх уу? Гэвч шахамдуулагчийн уур хилэгнэл хаана байна вэ?


Шороогоо гөвөөд бос, Иерусалим аа. Хүзүүн дэх гав гинжээ мултал, олзлогдсон Сион охин оо.


Зөвт байдал дотор чи байгуулагдан, Айхгүй тул дарлал зовлонгоос хол байж, Аюул чамд ойртохгүй учраас Сүйрэл хүчирхийллээс чи хол байна.


Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг, Цусанд булхсан хувцас бүхнийг Галын түлш мэт шатаана.


Тэр өдөр Би хүзүүн дээрээс нь буулгыг нь эвдлэн авч, дөнгийг нь тасална. Харийнхан тэднийг дахин боолоо үл болгоно» гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Эргэн тойронд нь амьдрагч та бүхэн, Нэрийг нь мэддэг та бүхэн ч Түүний төлөө гашуудаж, «Хүчирхэг очирт таяг, Сүр жавхлант таяг хэрхэн хугарав аа!» гээрэй.


Та нарыг Египет нутагт боол байлгахгүйн тулд тэндээс та нарыг гарган авчирсан Би ЭЗЭН, та нарын Бурхан. Би буулгыг чинь эвдэж, та нарыг цэх алхуулсан юм.


Тиймээс одоо Би түүний буулгыг Та нарын дээрээс эвдэн авч, Дөнгөнүүдийг чинь таслах болно.”


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa