Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 9:17 - Ариун Библи 2013

17 Тиймээс Эзэн тэдний залуусыг ч энэрэхгүй. Өнчин, бэлэвснийг нь ч Тэр өрөвдөхгүй. Учир нь тэд бүгдээрээ сүсэг бишрэлгүй агаад буруу мууг үйлдэгчид ажээ. Ам болгон мунхаг зүйл ярьж байна. Энэ бүхнээс болоод Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Тийм учраас Эзэн тэдний залуусаас ч таашаал авахгүй. Өнчин, бэлэвсэн хүмүүсийг нь ч Тэр өрөвдөхгүй. Учир нь тэд бүгдээрээ бурхангүй ба бурууг үйлдэгчид ажээ. Ам болгон мунхаг зүйл ярьж байна. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.

Onani mutuwo Koperani




Исаиа 9:17
33 Mawu Ofanana  

Учир нь сүсэг бишрэлгүйн чуулал үргүй бөгөөд Хээл хахуулийн майхнуудыг гал шатаадаг юм.


Түүнд өршөөл хүртээх хэнийг ч, Өнчин хүүхдүүдийг нь ч өрөвдөх хэнийг ч үгүй болгооч!


Тэрээр морины чадалд бахаддаггүй, Хүний хөлд ч баярладаггүй.


Ай хөөрхий, нүгэлт үндэстэн, хилэнцэд дарагдсан ард түмэн, Хорлогчдын үр удам, хөнөөгч хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг огоорон Түүнээс ухарлаа.


Ингэснээрээ тэд ядуусыг шударга явдлаас зайлуулж, Ард түмний минь үгээгүйчүүдийг үнэн зөвөөс холдуулмуй. Ингэж тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийг олз болгон, Өнчин хүүхдүүдийг дээрэмддэг.


Олзлогдогсдын дунд бөхийн, Алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй. Энэ бүхнээс болж Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


Би түүнийг сүсэг бишрэлгүй үндэстний эсрэг, Уур хилэнг минь хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж, Дээрэмдсэн зүйлийг олзлон, Тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө.


Нум нь залуусыг хиаруулан Хэвлийд байгаа үрсийг ч үл өршөөнө. Тэдний нүд хүүхдийг ч эс энэрнэ.


Чи газар нутгаа сүйтгэж, Ард түмнээ алсан учир Тэдэнтэй хамт булшинд нэгдэхгүй. Ёрын мууг үйлдэгчдийн үр удам Дахин үл дурсагдана.


Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн мөнхийн гэрээг эвдэв.


Мөчрүүд нь хатаж хугарахад, Эмэгтэйчүүд ирж, тэднээр гал асаана. Учир нь тэд ялгах чадваргүй ард түмэн билээ. Тиймээс Үйлдэгч нь тэднийг үл өршөөж, Бүтээгч нь тэднийг эс нигүүлсэнэ.


Юу гэвэл, Иерусалим бүдэрч, Иуда уналаа. Учир нь хэл болон үйлс нь ЭЗЭНий эсрэг байж, Сүр жавхлант оршихуйнх нь эсрэг тэрсэлжээ.


Гэвч Тэр бас мэргэн бөгөөд Аюул гамшгийг авчирна. Тэр үгээ буцааж эс авна. Харин Тэр, ёрын мууг үйлдэгчийн гэрийн эсрэг, Ёс бусыг үйлдэгчдэд туслагсдын эсрэг босох болно.


Египетчүүд нь Бурхан биш, хүмүүс билээ. Морьд нь сүнс биш, махбод билээ. Тиймээс ЭЗЭН мутраа сунгахад, Тусалдаг нь бүдэрч, Туслуулагчид нь унаж, Бүгдээрээ хамт үхнэ.


Та нар өвснөөс хөл хүнд болж, сүрэл төрүүлнэ. Амьсгал чинь та нарыг гал мэт шатаана.


Хүмүүс нь далдуу мод мэт, Галд шатаж буй тастуулсан сундуу мэт шатна.


Залуус ч эцэж туйлдан Идэр залуус ч бүдрэхдээ л бүдэрдэг.


Тиймээс галын хэл сүрлийг түймэрдэн Галын дөлд хуурай өвс хуйхлагдахын адил, Үндэс нь өмхөрсөн мэт болж, Цэцэг нь тоос шиг хийснэ. Учир нь тэд түг түмдийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон, Израилийн Ариун Нэгэний үгийг үл тоомсорлосон.


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн ард түмнийхээ эсрэг шатаж, Тэдний эсрэг мутраа сунгаж, Тэднийг цохиж унагав. Уулс доргиж, гудамжнуудын голд тэдний цогцос Хог мэт хөглөрнө. Ингэлээ гээд уур хилэн нь эс эргэв Мутар юугаа Тэр сунгасан хэвээр байна.


Залуу хүн онгон охинтой гэрлэдэг шиг хөвгүүд чинь чамтай гэрлэнэ. Сүйт залуу сүйт бүсгүйдээ баярладаг шиг Бурхан чинь чамд баярлана.


Би Иерусалимд мөн баярлан ард түмэндээ баясна. Тэгээд тэнд уйлах, орилох дуу цаашид сонсогдохгүй.


Дорно зүгээс арамчууд, баруун зүгээс филистчүүдийг явуулахад Тэд амаа ангайлган Израилийг залгина. Энэ бүхнээс үл хамааран Уур хилэн нь эргэхгүй, Мутраа сунгасан хэвээр байна.


Манассе Ефраимыг, Ефраим Манассег залгина. Тэд хамтарч Иудагийн эсрэг босно. Энэ бүхнээс болж Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


Тиймээс тэдний хүүхдүүдийг өлсгөлөнд өгч, Тэднийг илдний хүчинд тушаагаач. Тэдний эхнэрүүдийг үр хүүхэдгүй, бэлэвсэн болгооч. Тэдний эрчүүдийг үхтэл нь хядуулж, Залуучуудыг нь тулалдаанд илдэнд өртүүлээч.


Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв, Тэгээд харж ажигла. Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг ганц хүнийг чи олох гэж задгай талбайнуудаар хай. Олбол Би тэр хотыг өршөөнө.


Үнэхээр хүчит мутар, сунгасан гараараа, цутгасан хилэнгээрээ Би та нарыг лавтай хаанчлах болно. Би амьд! гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


“Египетэд үйлдсэн шигээ Би та нарын дунд гамшиг илгээсэн. Би танай залуусыг олзолсон морьдтой чинь Илдээр хядсан. Танай хуарангийн өмхий самхайг Би хамрын чинь нүхэнд чихсэн ч Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэр өдөр үзэсгэлэн гоо онгон охид, залуус Цангаснаас болж ухаан алдана.


Бишрэлтэн нь энэ газраас устжээ. Чигч шударга нь хүмүүсийн дундаас үгүй болжээ. Цус урсгах гэж бүгэн хүлээнэ, эд бүгд. Бие биенээ тороор агнана, тэд.


Тэд ямар үзэсгэлэнтэй, хөөрхөн байх бол оо! Үр тариа залуусыг хөгжөөж, Шинэ дарс онгон охидыг баясгана.


Хорт могойн удам аа! Та нар ёрын муу атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхнийхээ бялхалаар ам ярьдаг.


Өглөө нь “Тэнгэр улаан, бүрхэг байна, өнөөдөр шуургатай байх нь” гэдэг. Та нар тэнгэрийн байдлыг хэрхэн шинжихийг мэддэг хэрнээ цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa