Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 9:16 - Ариун Библи 2013

16 Энэ газрын удирдагчид нь тэднийг төөрүүлж Тэднээр удирдуулагсад нь самуурч үлддэг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Учир нь энэ хүмүүсийн газарчлагчид нь тэднийг төөрүүлж, тэднээр газарчлуулсан хүмүүс нь будлин самуурдаг.

Onani mutuwo Koperani




Исаиа 9:16
15 Mawu Ofanana  

Дараа нь Левийн тахилч нар босож, ард түмнийг ерөөв. Тэдний дуу ЭЗЭНд сонсогдож, тэдний залбирал Түүний ариун оршихуй болох тэнгэрт хүрсэн ажээ.


Олзлогдогсдын дунд бөхийн, Алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй. Энэ бүхнээс болж Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


ЭЗЭН түүний дотор Самуурлын сүнсийг цутгав. Тэд Египетийн бүх үйлсийг нь Бөөлжсөндөө хутгалдан согтуу хүн гуйвдаг шиг Төөрөгдөлд оруулав.


Ард түмэн минь! Хүүхдүүд тэднийг дарлаж, Эмэгтэйчүүд тэднийг захирдаг. Ард түмэн минь, Та нарыг дагуулагчид та нарыг төөрүүлж, Замыг чинь будлиулж байна.


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн ард түмнийхээ эсрэг шатаж, Тэдний эсрэг мутраа сунгаж, Тэднийг цохиж унагав. Уулс доргиж, гудамжнуудын голд тэдний цогцос Хог мэт хөглөрнө. Ингэлээ гээд уур хилэн нь эс эргэв Мутар юугаа Тэр сунгасан хэвээр байна.


Тиймээс тэдний хүүхдүүдийг өлсгөлөнд өгч, Тэднийг илдний хүчинд тушаагаач. Тэдний эхнэрүүдийг үр хүүхэдгүй, бэлэвсэн болгооч. Тэдний эрчүүдийг үхтэл нь хядуулж, Залуучуудыг нь тулалдаанд илдэнд өртүүлээч.


“Үүнээс гадна, Самарийн эш үзүүлэгчдийн дунд Би эвгүй муухай зүйл харав. Тэд Баалаар эш үзүүлж, Миний ард түмэн Израилийг төөрүүлж байв.


“Хүн бүр хөршөөсөө болгоомжилж, Ямар ч ах дүүд бүү итгэг. Учир нь ах дүү бүр зальтайгаар үйлдэж, Хөрш бүр гүтгэгч мэт явдаг.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Иудагийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэд ЭЗЭНий хуулиас татгалзаж, Тушаалуудыг нь сахиагүй. Эцгүүдийнхээ дагаж байсан Худлаар тэд төөрөгдсөн тул


Миний ард түмнийг төөрөгдүүлдэг эш үзүүлэгчдийн талаар ЭЗЭН ийнхүү айлдаж байна. Тэд шүдээрээ хазах юмтай байхдаа “Амар амгалан” гэж хашхирдаг. Харин аманд нь юу ч хийдэггүй хүний эсрэг Тэд дайн зарладаг.


Тэднийг орхи. Тэд сохруудын сохор удирдагчид юм. Сохор нь сохортоо газарчилбал хоёул нүхэнд унах болно гэхэд


Бага нь агуу нэгнээрээ ерөөгддөг нь маргаангүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa